НЭМЭЛТ:
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр Ч.Болортуяаг томиллоо. Ч.Болортуяа нь сэтгүүлч мэргэжилтэй. Хэвлэл мэдээллийн салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн.
– 2006-2007 онд “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, “Өнөөдөр” сонины дэргэдэх “Таны үзэх тв” сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга
– 2007-2013 онд GoGo.mn сайтад сэтгүүлч, Ерөнхий редактор
– 2013-2021 онд iKon.mn сайтын Ерөнхий редактор
– 2019-2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байсан.
Э.Болормааг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилжээ
Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томилжээ. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж.
Сануулахад, хэд хоногийн өмнө Ерөнхий сайдын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөхөөр А.Амундра, Эдийн засгийн бодлого, төсөл хөтөлбөрүүдийг хариуцсан зөвлөхөөр Т.Хаш-Эрдэнэ, Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр Л.Цэдэвсүрэн нар томилогдсон юм.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ