Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээв

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оноосон ялыг хэвээр үлдээв

НЭМЭЛТ: 

Нийслэлийн Давж заалдах шатны шүүх “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцээд, ялыг хэвээр нь үлдээжээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс ногдуулсан Г.Загдаад 6.2 жил, эхнэр Г.Амарсайханд оноосон 1 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.

Г.Загдаад холбогдох давж заалдах шатны шүүх хурал эхлэв

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2021.02.25/ Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхлээд байна. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорил ял оноосон юм. Тэд анхан шатны шүүхээс гаргасан дээрх ялыг үндэслэлгүй хэмээн үзэж, давж заалдаж байна. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч  Г.Загдааг хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон. Харин С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  юм.

Анх тэднийг иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Д.Халиунаа 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд иргэн мэдээлэл хийх үеэрээ “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” хэмээн мэдэгдэж байв.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж