Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн үед Үндсэн хуулийн Цэц рүү “гүйдэлтэй” болоод байгаа. Өмнө нь тэрбээр эрх баригчдын баталсан Авлигын хууль, Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгаж өгөхийг хүсэхдээ Цэц дээр очиж байсан. Харин энэ удаад нэр бүхий иргэдийн гаргасан мэдээлэлд үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотойгоор мэдээлэл өгөхдөө мөн л Цэц дээр очив. Угтаа бол иргэдийн ирүүлсэн мэдээллийг үндэслэж, Цэц маргаан үүсгэхдээ талуудын байр суурийг авдаг ч түүнийг нь бичгээр хүргүүлж болдог.
"ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХДЭЭ ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧ НЭР ДЭВШИХГҮЙ ГЭЖ ЗААЛТЫГ ТУСГАХ ЁСТОЙ "
Гэвч энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга Цэц дээр очсон нь анхаарал татаж байна.
Үндсэн хуулийн Цэцэд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан, Г.Батаа нарын хүмүүс мэдээлэл хүргүүлжээ. Ингэхдээ тэд Ерөнхийлөгчид нэр дэвших нийтлэг журамд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх шаардлагыг орхигдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн утга бүхий мэдээлэл хүргүүлжээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: 26 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам
- 26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна,
- 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх,
- 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх,
Мэдээлэл гаргагчид өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүнийг бүртгэхгүй байх заалтыг орхигдуулсан нь Үндсэн хуулийн 19.1 дэх хэсгийг, 3.1.2, 5.4,5,26, 5.26.2 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн гэж мэдээлэл ирүүлжээ. Энэ хүрээнд ирүүлсэн утга бүхий маргаануудыг нэгтгэж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгод хуваарилжээ. Тиймээс тэрбээр иргэдийн дурдсан асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын байр суурь, тодруулах шаардлагатайг мэдэгдэн, хүсэлт хүргүүлсэнд Ерөнхийлөгч очиж, тайлбар өгсөн юм.
Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд тайлбар өгөхдөө гол асуудлаа ярихгүйгээр, мэдээлэл ирүүлсэн хүмүүс нэг нам, хэсэг бүлэг хүний тааллаар хандаж байгаа, Цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлээсэй хэмээн “сануулав”.
Үндсэн хуулийн Цэц иргэдээс ирсэн мэдээлэлд үндэслэн маргаан үүсгэх эсэхийг Цэцийн нэг гишүүнд хуваарилж, маргаан үүсгэх шаардлагатай бол дунд суудлын хуралдааныг зарладаг зохицуулалттай. Мөн иргэдээс ирсэн мэдээлэл нэг утга, ижил агуулгатай бол нэгтгэн хянах боломж ч бий. Чухам ийм зохицуулалттай, хуулиа даган ажиллаж байгаа Үндсэн хуулийн Цэц дээр Ерөнхийлөгч очиж, байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцсон гэдгээ дахин дахин тодотгож, захиалгатай хүмүүс ажиллаж байна хэмээн дүгнэж байгааг юу гэж тайлбарлах вэ. Арай Ерөнхийлөгч Цэцэд “нөлөөлөх” гэж өөрийн биеэр очоогүй байгаа гэсэн хардлага ч улс төрийн хүрээнд гарч эхлэв.
Т.ДОРЖХАНД: ЕРӨНХИЙЛӨГЧ ЦЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГО ХИЙЖ БАЙНА
Энэ талаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотойгоор мэдээлэл гаргасан УИХ-ын гишүүн Т.Доржханд “Үндсэн хуулийн энэ үзэл санаагаа тодорхой тусгах нь зүйтэй гэсэн мэдээлэл гаргасан. Энэ бол одоогийн Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал. Тэгэхээр өөрийнх нь асуудал Үндсэн хууль дээр яригдаж байхад удаа дараа Үндсэн хуулийн Цэцийн гишүүдтэй уулзаж, нөлөөлөх гэсэн оролдлого хийж байгаа нь буруу. Үндсэн хуулийн Цэц гэдэг бол Үндсэн хуулийн шүүхийн байгууллага шүү дээ. Энэ бол ноцтой үйлдэл. Би ард түмнээс сонгогдсон төрийн түшээ хүний хувьд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргахад үүднээс нь буцдаг. Тэр байгууллагыг би хүндэтгэдэг. Гэтэл төрийн тэргүүн маань Үндсэн хуулийн Цэцэд яагаад үл хүндэтгэлтэй хандаж байна вэ. Удаа дараа өөрийн биеэр очиж Цэцийн гишүүдтэй уулзаж байгаа нь өнөөдрийн шийдвэрт нөлөөлөх үйлдэл байна. Энэ бол маш том зөрчлийн асуудал. Үндсэн хуульд хэн ч нөлөөлөх ёсгүй” гэсэн тайлбарыг ч өгсөн.
Түүгээр зогсохгүй Ерөнхийлөгчийн энэ үйлдлүүд удаа дараа үргэлжлэх, МАН-ын импичмент хийх асуудлыг ч сөхөхөөс аргагүйд хүрч байгаа гэсэн тайлбарыг өгчээ.
Мэдээж Цэцэд тайлбараа гаргах эрх нь Ерөнхийлөгчийн хувьд нээлттэй, Цэц ч хүлээж авах эрх нь нээлттэй ч гуравхан сарын дараа 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байхад Цэц дээр байн байн очиж, эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотойгоор өөрийн биеэр тайлбар гаргаад явах нь хэр зүйд нийцэх юм бол.
Цэц энэ асуудлаар маргаан үүсгэхээр талуудаас тайлбар авч байна, мэдээлэл гаргасан иргэд нь тайлбараа өгч, талууд мэтгэлцэх зарчим цааш үргэлжилнэ. Харин дунд суудлын хуралдааныг хэзээ зарлаж, маргааныг хянан хэлэлцэх зэрэг асуудал нь цаг хугацааны хувьд тодорхойгүй ч тун ойрын хугацаанд шийдэгдэх асуудал болов уу. Гурван сарын дараа болох 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль маргаан үүсгээд байгаа заалт бүхий хуулиар зохицуулагдана гэдгийг энд тодотгоё.
Ш.ЧИМЭГ
Зочин 2021-02-25 66.181.161.51
Ene 2 namiig 2 huvaasan hun bol enhbayr horchin MAHN n neriig todorhoi hugtsaand ashilaj bolohgui gej baisniig elbegdorj mafiin tolgoilogchtoi niileel ug neriig avsan alban tushaal erh medliin tuluu bol avgaigaa ch ugch medeh hun gedeg ni shudarga busiin evsel nertei zasgiin gazar baiguulj samarsan mun AN tai niilj songuulid orson ene hun zugeer l hoyulaa negden niiley geed davhid ireh hun yavch bish shuudee zaaval neg uuriin ashig sonirhol bj l bgaadaa
Зочин 2021-02-25 64.119.18.98
Женко л биш бол юу ч байсан яахав
Зочин 2021-02-25 64.119.18.98
Женко л биш бол юу ч яахав
Зочин 2021-02-25 64.119.18.157
За дэвшүүлээд унагаагаач дээ Амьдрал дандаа өгөөмөр байдаггүй Баттулгад сайхан хандсан Одоо цаг дуусссан Сайн сайхнаа хүртэж ханассан байх ёстой. Одоо болсон Лав л дахин ссонгогдохгүй цаг джууссныг тэнгэр хэлж байгаа Эмэгтэй хүн сонгодоно Мөрөөдөөд ч хэрэггүй Баттулгын хувьд Тэнгэр гариг эрхсийн тохиол шийддэг юм Цэцэ дээр очоод яахав дээ
Харгил 2021-02-25 150.129.141.171
Их л сандраад байх шиг . Бүгдийг базах нөлөөлөх гэсэн явуургүй явдал нь муухай харагдаж байна
ЗОЧИН 2021-02-25 64.119.25.158
Зөв хүн хэзээч сандрахгүй, буруу хүн л сандардаг, хамаг булхай нь илрэх гээд аргаа барж байх шигээ
Зочин 2021-02-25 202.126.89.182
Монгол , монголын төлөө жаахан гэсэн сэтгэлтэй хүн гарсанаас болж , монголыг идэх , устгах гэсэн монголриодууд та тэвдээд байгаан бишүү МАН
Зочин 2021-02-25 64.119.16.37
Харин сүүлийн үед ерөнхийлөгч ҮХЦ- рүү гүйгээд бгаа нь онцгүй блаа. Цэцэд нөлөөлөх гэсэн дарамт шүү. Тэгж явахдаа олон юм ярьж сонгуулийнмсурталчилгаа хийсэн ард иргэдийг турхирсан хагаралдуулсан зүйл яриад яваад бгаа хүн дээ. Улсын эв нэгдлийг хангах ёстой Ерөнхийлөгч ийм байж болохгүй. ХҮН- н Доржханд зөв л юм ярьж бна .
Зочин 2021-02-25 66.181.189.9
Хууль нэг хүнд зориулагдахгүй гэдгийг ойлгодоггүй ерөнхийлөгчтэй байх гэж ичих нүүргүй ийм хүн төрийн жолоог атгуулна гэдэг гутамшиг
Монгол 2021-02-25 64.119.18.98
Ерөнхийлөгч Та, Оффшороо оруулж ирэхгүй, Оюутолгой, Хонгил 2- оо хамгаалаад байвал ард түмэн таныг хамгаалахгүй ээ
mgl 2021-02-25 139.5.216.250
Erunhiilugch uuruu uuriiguu ilchleed ugchihluu.
Зочин 2021-02-25 64.119.27.215
Солиорсон амьтан.Хүнээр юм бичүүлж авчихаад түүнээсээ нүд салгаж чадахгүй уншиж байгаа нь боловсролгүйгээ харуулж байна даа.
зочин 2021-02-25 103.26.193.247
Баттулга одоо болсоон, дахин сонгогдох гэж улайраад байх хэрэггүй, тараа таниулчихсан хүнийг угаасаа дахин сонгох ч үгүй биз
Зочин 2021-02-25 103.26.195.210
Баттулгаа ажлаа хий.Шүүх,шүүгчдээ цэгцлэ.Ер нь өөрөө хариуцлагаа шүүгчтэйгээ хамт үүрээд огцор.
Зочин 2021-02-25 49.0.142.179
Hurelsukh yagaad ingej uhtelee aigaad bgaan bas ingej erunhilugch boloh ged bgaagiin shaltgaan ni yu ve! Mongol ulsiig Hytadad uusgah gsn har technology guitsetgegch bolohgeegui l bailtai!
зочин 2021-02-25 124.158.120.114
Нэг тал нь дангаараа шүүгчтэй уулзаад байж болох билүү
Зочин 2021-02-25 43.228.129.219
Ард түмэнд сонголтоо хийх эрхийг нь өгөх хэрэгтэй Ерөнхийлөгчөө дэмжиж байгаа шүү
Зочин 2021-02-25 43.228.129.219
МАН бүүр хэдэн хулгайчдаа хамгаалахын тулд арай л хүний ёсноос гажууд юм ямар их хийж байнаа Ингэх тусам Ерөнхийлөгчөө тултал дэмжинэ. 2021 оны сонгуульд угаасаа Х.Баттулга ялах нь тодорхой
MAN iihan zailtsgaa 2021-02-25 124.158.95.139
Shudarga baih heregtei Man iihaan bas Elbegdorjiin site aa het meg taliig barij ingej neg hun ruu dairch bolohgui undsen huuliar olgogdson songoh songogdoh erhiig n haah geed bhad yaj hun zugeer haraad suuh ym be tiim l surhii ym bol MAN iihan ta nar uursduu shudrgaar ursulduul ard tumen songoh songohgui gee shiideg l dee Shudarga l Baiyaldaa
Зочин 2021-02-25 64.119.25.20
жонхуу шорондоо орох цаг ойртсоор
Одоо наад хулгайч аа зайлуулаач ээ залхаж бна 2021-02-25 203.91.115.42
Монголчуудыг хулгайч жонкуу хэдэн жил самармаар байган?!
Зочин 2021-02-25 202.126.89.34
ЖОНХУУРУУЛЖ ЗУУРСАН БАНТАН ЗҮГЭЭР Ш ДЭЭ. ХАРИН ӨДӨР БҮР ХОШНОГО УХАЖ ХОР НАЙРУУЛАХ НЬ ДЭМИЙ БАЙНА ДАА. ӨӨР ХИЙХ АЖИЛ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙХ ДАА
Зочин 2021-02-25 66.181.186.198
Үндсэн хуулийн шинэ заалтыг одоо хүмүс юу гэж тайлбарлахаас үл хамааран энэ нөхөр (Баттулга) 2021 оны сонгуульд яах ч аргагүй нэр дэвших эрхтэй юм билээ!! Тиймээс түүнийг нэр дэвших эрхгүй гэж маргаж цаг алдаж байхын оронд харин түүнийг нэр дэвшүүлэхгүй байх, бүр ядаад сонгогдохгүй болгоход чиглсэн дорвитой ажил өрнүүлэх хэрэгтэй байна шүү дээ!!!!!
Зочин 2021-02-25 202.55.188.38
Одоо үндсэн хуулийн цэцээ хүртэл ерөнхийлөгчийн мэдэлд өгөөд дарангуйлалын дэглэмтэй болъё. Венесуэлийн хөгжлийн замаар урагш давшъя.
Зочин 2021-02-25 202.131.225.197
Яг гоё үндэслэл гаргаж тавьсан байна шүү. 1 удаа сонгоно гэсэн юм чинь 2 дахь удаагаа нэр дэвших хүнийг бүртгэхгүй гэдэг чинь хаашаа ч зайлах аргагүй үндэслэл юм даа. Браво.
Зочин 2021-02-25 59.153.112.168
Яагаад болохгүй гэж. Шудрага ёс тогтоохын төлөө очих хэрэгтэй. Ерөнхийлөгчийн зөв юм
Зочин 2021-02-25 203.91.115.55
News.mn бусад улс төрчид рүү боргомтгой мөртөө Элбэгээд жигтэйхэн янаг юм.
Amar 2021-02-25 124.158.68.159
УИХ энэ "хөлстэй мах"-ыг хурдхан хуулийн дагуу зайлуулаач ээ. Удах тусмаа л улсдаа гай болно шүү дээ.
mongol 2021-02-25 202.126.90.125
hahaha, uheh nee ene jenko, nuugdah gazar ni duusah geed, ner hund gej 0 bolson shd, muu bodol sedel, honzon ih uvorlohoor hun oodlohgui ee, songono, songogdono gj heseh hun esvel troll commentchid baigaa l baih, mass bol esregeeree bolson
Nam bus irgen 2021-02-25 103.57.94.177
Yag unen. 280 saya usd-iin shoroo ovoolson neentegtei. Busad huuli bus huvichlal ni ch duurch
irgen 2021-02-25 64.119.17.10
Man iig hezee ch songohgui ee Ene YURunhiilechee buh ard tumen dahin songono Olonhooroo turii barij denduu hachin bgaa yum shuu Battulga songogdonooo
Зочин 2021-02-25 71.229.165.236
yalanguya ene tsag uyed yoronhiilogch ruu gutgen doromjilj olnooroo turii barin dairch davshilahiin hireer tegeh tusam mongoliin ard tumen yoronhiilogchoo toiron hureelj demjij dahin songoh heregtei . yoronhiilogch Battulgiig demjitsgeeye
Зочин 2021-02-25 202.126.88.214
Toiron hvreelehees tatgalzyaa. Neg hvniig tahin shvtehrvv haltiraad hereggvi ee!
Зочин 2021-02-25 103.80.210.183
шуналт хөгшин азарга одоо болио болв. зүгээр холхон яв.
Зочин 2021-02-25 203.91.115.55
Импечмент хийхээс аргагүй нөхцөлд хүргэх нь дээ.
зочин 2021-02-25 192.82.74.226
ерөнхийлөгчөө хийж байв энэ үед нэг удаа сонгогдоно шүү гэсэн хууль гарав. ОЙлгомжтой юм биш үү. Яагаад 2дахь удаа нэр дэвшинэ гээд яваад байдаг юм бэ
Зочин 2021-02-25 103.26.195.84
ulaanbatar baiga mini aabd kino der odoogor 50 surguulin jinhen atman boks amster mandarin yamar unetei geed asuudinmaa ene 2 zaluu chin 50 boks master tomoroo baigan. bas tgeed nogo gochoo gedeg bandi 50 surguulin huuhed toglosinmaa. 2 amtman 50 surguulin 2 amtman neg muuhai durd toglool.
Зочин 2021-02-25 65.49.38.139
ямар нүүрээрээ сонгогдох гээд байгаа юм болдоо
ЗОЧИН 2021-02-25 66.181.167.71
za ta heden huuhedteiv geed l yariagaa ehelj bgaa biz
BOLD 2021-02-25 192.82.71.170
OGOTNO NUHGUI BOLOHOOROO GUIDEG GESEN HUURHII
Зочин 2021-02-25 139.5.216.145
Одоо болио Баттулгаа
Зочин 2021-02-25 203.91.115.55
Удахгүй шүүх рүү гүйж тэгээд шорон эцсийн зогсоол чинь болох болтугай.
Tr 2021-02-25 64.119.21.231
Ерөөл бат оршин биелэгдэх болтугай!
зочин 2021-02-25 119.40.98.18
Ерөнхийлөгч Баттулгад импичмент хийгээд үзэхэд гэмгүй ямар … өөрт нь сайн шүү дээ.
зочин 2021-02-25 112.72.2.94
Баттулгаа дахиж еронхийлогчоор сонгогдвол ял чинь улам хундэрнэ хэрэггуй биздээ
иргэн 2021-02-25 202.179.26.199
энэ Цаг үед Ард иргэдээсээ сонгогдсон МУ-ын Ерөнхийлөгч Х,Баттулга руу, МАНАН бүлэглэл буюу Хонгилынхон, Авилгачид, Урвагчид , Оффшорчид, МАН-ынхан гээд бүгд Дайрч давшилж, Гүтгэж доромжилж байна, Тэд Айдастай ,байна,
Иргэн 2021-02-25 64.119.19.46
Цэц рүү гүйгээд нэмэргүй болвол Орос руу зугатаах гэж байгаа юм, Оросын дагуул олон орны удирдагчид орогнол хүсч толгой хоргодсон жишээ бэлхэн байна