Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайдад захидал илгээв | News.MN

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайдад захидал илгээв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайдад захидал илгээв

БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

ЭРХЭМСЭГ НОЁН НАРЕНДРА МОДИ ТАНАА

Шинэ Дели

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг шуурхай хүлээн авч, анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар олгосонд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд болон энэтхэгийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэтхэг Улсаас вакцин хүлээн авсны маргааш буюу энэ сарын 23-нд бид КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын аяныг эх орондоо эхлүүлж, миний бие анхны тунг хийлгэснийг Танд сонордуулахдаа таатай байна. КОВИД-19 цар тахлын хүндрэл, бэрхшээлийг даван туулж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахад Энэтхэг Улсын Засгийн газраас үзүүлсэн энэхүү сайн санааны дэмжлэг туслалцаа онцгой үүрэг гүйцэтгэж, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бататгалаа.

Ерөнхий сайд Тантай ойрын үед утсаар ярьж, өөрийн биеэр гүн талархлаа илэрхийлэх завшаан тохионо гэдэгт итгэлтэй байна.

Гүнээ хүндэтгэсэн,

ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ

Улаанбаатар хот

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-02-25 66.181.161.69

Thanks you to the generous Indians.
Өгөөмөр сэтгэлтэй Энэтхэгийн Ерөнхий сайдад баярлалаа.

Avatar

Зочин 2021-02-25 202.126.88.214

Manai ES shanaa tvvshvv saitai, Oyunboldtoigoo niileed sain beltgel hiivel ulsiin nachin magadgvi l er dee!

Avatar

Зочин 2021-02-25 66.181.180.227

Оюун-эрдэнэ: Моди дарга яагаад ч юм нэг л тийм дарга харагдаад байдын зүгээр байж байгаа нь цаанаа л нэг хайр татам дарга ляа.. ляа.. пял пял

Avatar

зочин 2021-02-25 202.179.26.124

Оюун эрдэнэ ээ вакцины дараа бие чинь ямар байна, иргэддээ мэдээлээч. Яагаад үзэгдэхгүй таг болчив

Avatar

Зочин 2021-02-25 202.9.46.108

Гуйлгачин сэтгэхүй. Хямдхан улс иөр

Avatar

Альфа эр 2021-02-25 203.91.114.244

Чам шиг П… х****л уншаад явдаг юм дипломат ёс зүй гэж юу мэдэх вэ дээ? Интернет хэрэглэж сурсан сармагчин ухамсарт!

Avatar

killorks 2021-02-25 202.126.90.2

goy helsen haha. orkuud everywhere

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж