Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн Удган сэрүүний нам даваа гэдэг газар суудлын автомашин онхолдож шатжээ. Ослын улмаас нэг хүн нас барж, өөр нэг хүн хүнд гэмтсэн байна. Тодруулбал, өчигдөр /2021.02.24/ 59 настай эрэгтэй А, 38 настай эрэгтэй А нар Териос загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсанаас 59 настай, эрэгтэй А нас баржээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.
Э.БУРАМ
irgen 2021-02-25 202.21.108.49
mashinii buruu
Зочин 2021-02-25 66.181.161.9
машин нь онхолдлно гэж юу байх вэ машинтайгаа осолд орж хайран амь тэнгэрт хальжээ бурхан минь