Машин нь онхолдож шатсанаас 59 настай эрэгтэй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

Машин нь онхолдож шатсанаас 59 настай эрэгтэй нас баржээ

Машин нь онхолдож шатсанаас 59 настай эрэгтэй нас баржээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Удган багийн Удган сэрүүний нам даваа гэдэг газар суудлын автомашин онхолдож шатжээ. Ослын улмаас нэг хүн нас барж, өөр нэг хүн хүнд гэмтсэн байна. Тодруулбал, өчигдөр /2021.02.24/  59 настай эрэгтэй А, 38 настай эрэгтэй А нар  Териос загварын суудлын автомашинаар Эрдэнэбулган сумаас Түнэл сумын чиглэлд зорчиж яваад автомашин нь онхолдож шатсанаас 59 настай, эрэгтэй А нас баржээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж