АНУ-ын анагаах ухааны мэргэжилтнүүд “Johnson & Johnson” компанийн бүтээсэн Сovid-19-ийн эсрэг вакциныг хүний биед аюулгүй, дархлаа тогтоох чадвартай гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд Баасан гаригт тус улсын Хүнс, эмийн агентлаг уг вакцинд зөвшөөрөл олгохоор төлөвлөж байна.
Ингэснээр “Johnson & Johnson”-ий вакцин нь тус улсад цар тахлын эсрэг вакцинжуулалтад ашиглагдах гурав дахь вакцин болох юм. Үүнээс өмнө АНУ нь “Pfizer/BioNTech”, “Moderna” вакцинуудыг бүртгэн, дархлаажуулалтад ашиглаж байгаа билээ.
“Johnson & Johnson”-ий вакцин нь бусад вакцинуудыг бодвол нэг тунгаар хийдэг учир өртөг хямдаас гадна энгийн хөргөгчинд хадгалж болдгоороо давуу талтай юм. Гэхдээ уг вакцин нь Сovid-19-ийн мутацид орсон шинэ хувилбаруудаас хамгаалах чадвар сул болох нь туршилтаар ажиглагдсан байна. Энгийн Сovid-19 халдвараас 85 хувь хамгаалж байгаа бол шинэ мутацийн эсрэг 66 хувийн дархлаа тогтоожээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ