Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сараас хилээ нээхээр судалж байна | News.MN

Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сараас хилээ нээхээр судалж байна

Л.Оюун-Эрдэнэ: Тавдугаар сараас хилээ нээхээр судалж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна

Posted by Монгол Улсын Засгийн газар on Wednesday, February 24, 2021

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.25/ аялал жуулчлалын салбарынхантай уулзаж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.25/ аялал жуулчлалын салбарынхантай уулзалт хийлээ.

Энэ үеэр тус салбарынхан 2029 онд Монгол Улс гурван сая жуулчин хүлээн авч, 450 сая ам.доллар орлого олох бүрэн боломжтойг хэлж байв.

Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч, доктор Д.Гантөмөр “Монгол Улсын хувьд 7 сая 500 мянган жуулчны хүлээн авах багтаамжтай. Дэлхийн бүх хүмүүс жуулчин байж болох  нөлөөллийг тооцох нь чухал. Тоо ба чанарын тэнцэл гэсэн үг. Тавдугаар сарын 1-нд хилээ нээж өгөөч. Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлээч гэсэн хүлээлттэй байгаа юм шүү. Тэгвэл энэ зун 400 мянган жуулчин хүлээж авах боломж байгаа” гэлээ.

Монголын зочид буудлуудын холбооноос тухайн салбарын үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Тус холбооны тэргүүн С.Мөнхбат "2019 онд 460 зочид буудал үйл ажиллагаа явуулж байсан бол 2020 онд 430 болсон. Ажилтнуудын тоо өмнөх оноосоо 46 хувиар буурч 16.860 болоод байгаа. Зочид буудлаар үйлчлүүлсэн зочдын тоо 95 хувь буурч 45.650 байна. Үүнд ихэвчлэн гадаад улсаас ирж тусгаарлагдсан хүмүүсийн тоо хамаарна. Халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотойгоор зардал өссөн бөгөөд 2020 онд -89.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.

2020 оны нэгдүгээр сараас эхлээд зочид буудлууд жуулчин аваагүй тул байрууд маань ашиглалтгүй байгаа. Иймд үл хөдлөх хөрөнгийн татварыг тэглэж өгнө үү. Зочид буудлууд жилдээ 600 тэрбум төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн татварт төлдөг. Гэвч цар тахлын улмаас үйл ажиллагаа үндсэндээ зогссон тул 2021 оны долдугаар сарын 1-нээс торгууль, алданги тооцуулж эхлэх эрсдэлтэй байна. Төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй бол цомхотгол 60 хувь хүрэхээр байна " гэв.

Сангийн сайд Б.Жавхлан “Тусгаарлах байрны зориулалтаар ажиллаж буй 40 зочид буудлын үл хөдлөх хөрөнгийн татварыг тэглэх боломжгүй. Мөн газар үл хөдлөх хөрөнгийн татварыг нэг удаа чөлөөлөх 4.1 нэг их наяд төгрөгийн ачаалал төсөв дээр авсан байгаа. Тиймээс төсөв дээр нэмэлт ачаалал авах боломжгүй. Энэ бол суурь зардлууд байдаг. Энэ онд вакцинжуулалт дуусч, эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах төслийг хэрэгжүүлнэ. Хэрвээ бидний зорьсон хэмжээнд байж чадвал долдугаар сарын 1-нээс хойш эдийн засаг тогтворжино гэдэг хүлээлттэй байгаа” гэдгийг хэллээ.

“Аялал жуулчлалын салбарын ажилтнуудыг вакцинд хамруулж өгөхийг хүсье”

Энэ үеэр Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Алтантуяа “Монгол Улсад 526 жуулчны бааз, амралтын газар байгаагаас 2019 онд 450 жуулчны бааз үйл ажиллагаа явуулсан байна. Эдгээр жуулчны бааз 20 мянган ор хоногийн хүчин чадалтай бөгөөд 31.5 тэрбум төгрөгийн цалингийн сантай. Нийт 10 мянга гаруй ажилтантайгаар 90 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ жуулчны баазууд тусгай хамгаалалттай газар болон орон нутагт байрладаг учраас орон нутгийн иргэдээс 22.5 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байна. 2020 онд тус жуулчны баазын орлого 96 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Цаашид аялал жуулчлалын салбар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ажилтнууд вакцинд хамрагдсан байх шаардлагатай байна. Мөн 18 сарын турш тэг зогсолт хийсэн байгууллагууд хөнгөлөлттэй зээлд хамрагдмаар байна. Аялал жуулчлалын салбар сэргэхэд хугацаа их орох учир 2023 он хүртэл газар, үл хөдлөхийн ашиглалтын зардлыг тэглэх боломж бий юу, ашиглалтын гэрчилгээг таван жил байдгийг 10 жил болгож сунгах, аялал жуулчлалын бүсчлэлийг тогтоох, ялангуяа Хөвсгөл, Тэрэлж, Хархоринд даацын хэтрэлтийг шийдэж өгөх, стандартын дагуу баазууд нэг км-ээс доошгүй зайтай байх ёстой. Жуулчны бааз, лодж, амралтын газар гэх мэт жуулчин байрлах газруудын гэрчилгээг нарийн ялгаж олгох. Гурван гэр барьчихаад жуулчны бааз гэж болохгүй. Шийдвэр гаргах түвшний төлөөлөлтэй тэр дундаа салбар яамтай хэлэлцүүлэг хиймээр байна” гэдгийг хэллээ.

Вакцинд хамрагдсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг шийднэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийн Монгол Улсын нийгэм, эдийн засаг амар биш байна. Өнгөрөгч 2019 онд 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг -6 хувиар буурч, 70 мянган ажлын байр шууд байхгүй болсон. Үүнд аялал жуулчлалын салбар багтаж буй.  Дам утгаар 130 мянган ажлын байр маш хүнд нөхцөл байдалд орсон. Өнгөрсөн нэг жилийн ажилчдаа цомхотгоогүй, ажлын байраа хадгалж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Улсын төсөв 12 хувиар тасарсан. Дулаан, цахилгааны үнэ тэглэх, хүүхдийн мөнгийг нэмэхээс эхлээд шаардлагатай бүхий л арга хэмжээг Засгийн газраас авсан. Ирээдүйг харахын тулд ирээдүйг зөв дүгнэх хэрэгтэй. Бид зах зээлийг энгийн горимд шилжүүлэхгүйгээр хэчнээн аж ахуй нэгжүүдэд зээл өгч, өрхөд халамж тараагаад нэмэргүй. Бидний стратеги бол төр, хувийн хэвшлийн түншлэлээ сайжруулж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, зах зээлийн чөлөөт цусны эргэлтээ нээх байсан. Тийм учраас “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулж, 523 мянган өрхийг шинжилгээнд хамруулсан. Ирэх долоо хоногийн Лхагва гаригт болох Засгийн газрын хуралдаанаар өнөөдрийн асуудлыг хэлэлцэх болно. Салбарын сайд энэ асуудлыг оруулж, танилцуулах хэрэгтэй. Хамтарсан төлөвлөгөөг гаргаж, чадах, чадахгүй ажлаа ялгана.

Аялал жуулчлалын урсгал нэмэгдэхэд агаарын тээврийн асуудал чухал. Би 14 хоногийн өмнө холбогдох хүмүүст чиглэл өгсөн. Бид үндэсний агаарын тээврийн компаниа бодно. Гэхдээ дэлхийн бусад агаарын авиа компаниудын зах зээлийг нээнэ. Төрийн өмчит үйлдвэрийн ажил гэхээр олон хүнтэй байна гэдгийг хална. Зөвхөн нэг агаарын тээврийн асуудлыг шийдэхийн тулд аялал жуулчлалын салбарыг хорлохгүй. Тавдугаар сарын 1-нээс өмнө хийж дуусгах ажлаа эхэлье. Бид тавдугаар сарын 1-нээс хилээ нээх асуудлыг судалж үзсэн. Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэнэ.

Вакцинд хамрагдсан иргэдэд хил нээлттэй байх асуудлыг тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж чадах байх. Гэхдээ  шууд амлаж чадахгүй. Бид нөхцөл байдалтайгаа уялдуулан тавдугаар сарын 1-нээс хилээ нээхийг хичээн ажиллах болно.

Засгийн газрын хуралдаанаар тавдугаар сарын 1-нээс хилээ нээх асуудлыг хөндөж үзнэ. Үүнд тулгуурлан аялал жуулчлалын салбарынхан төлөвлөлтөө хийж болно. Өнөөдөр цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ногоон, шар, улбар шар, улаан өнгөтэй байгаа. Улаанбаатар хот шар өнгөн дээр зарим аймгууд ногоон өнгөн дээр байна. Бизнесийг бид шууд хүнтэй харилцдаг, харилцдаггүй гэж ангилж байгаа. Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байна. Улаанбаатар хотод хатуу хөл хорио 98 хувьтайгаар хийж чадсан. Үүнтэй адил иргэд, аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай. Аялал жуулчлал, уул уурхайн салбарыг эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулна.

Монголбанкинд түгжигдсэн найман их наяд төгрөгийг арилжааны банкаар дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхэлнэ. Бид “И-Монголиа” цахим платформыг хийсэн. Үүний хүрээнд цахим визтэй болох ажил багтаж буй. Хамтдаа энэ асуудалд нэгдэж, тавдугаар сарын 1-нээс өмнө хэрэгжүүлэхийн төлөө ажиллая. Аялал жуулчлалын салбар зуны улиралд хэт их ачаалалтай байдаг бол өвөл ачаалал бага байдаг. Тийм учраас аялал жуулчлалын ачаалал бага үед олон улсын арга хэмжээ зохион байгуулах тал дээр төрөөс дэмжин ажиллахад анхааръя" гэлээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-25 66.181.161.127

За баларсаан …. Нөгөө 400 сая гоомой чуудаа. Хэнтийрүүгээ цувуулах нь ….Ордноо дуусгасан юм болуу ?

Avatar

Зочин 2021-02-25 202.126.90.86

ЭНЭ НЭГ ХӨӨСӨРСӨН АМЬТАН УЛСААР НЬ ӨВЧИН ТУСГАЖ УСТГАХ ГЭЭД БАЙНА АА ЯНЗ НЬ!!! НИЙТ ИРГЭДЭЭ 100% ВАКЦИНЖУУЛЧИХААД ИЙМ ЮМ ЯРЬ! ӨӨРӨӨ ТЭР ХУЖА ВАКЦИНАА ХИЙЛГЭ. БУСАД НЬ ОРОС ВАКЦИНАА Л ХИЙЛГЭНЭ!!!!

Avatar

Irgen N. 2021-02-25 64.119.26.200

Hil neehiig demjij bn. Hil neej bolohgui, boli geed bga ulsad ni helhed gadaad zah zeelees hamaarsan ajil turul erheldeg har myangan humuus bga shu. Suuld gaadad site dr Mongol uls, Azerbaijan l hilee neegeegui gsn bsn. Bid yamar hoid solongoschuud bishde. Ard irgedee bodoh tsag bolson bish ungurchuud bn. Aj amidralaa avj yavmaar bn. Hil haagaad jil bolloo. Odoo bolnoo. Ene tsag hugtsaand deed albaniihand ajlaa hiih tsag zunduu l ugluu, jiriin irged gj bas bdagiig anhaararai!!!

Avatar

Зочин 2021-02-25 139.5.218.208

Багцаатай л байгаарай даа. Мэргэжлийн хүмүүсийн үгийг л сонсоорой. Өвчин тахалын асуудалд попроод, улс төржөөд байгаа гарууд бол зайл шүү

Avatar

Зочин 2021-02-25 202.179.25.11

Залуу сайд сайхан байна өө. Ирээдүй гэрэл гэгээтэй харагдаад байх чинь. ККК

Avatar

Зочин 2021-02-25 66.181.161.126

Hilee bitgii neegeechee. Manaid ar uvriin haalga avilga gedeg ni gazar avsan um chini nuguu Covidii ni chireed irne shuudee. Yana daa

Avatar

Зочин 2021-02-25 202.55.188.86

Avilgiig ni uguud buun coronatai Oros China orood irne dee, saya hil haalttai baihad nuutsaar orj irj baigaam chin

Avatar

irgen 2021-02-25 202.131.229.94

400сая жуулчин хаана байна аа

Avatar

Зочин 2021-02-25 202.179.30.6

zuv zuv haashdaa Covidtoigoo zeregtsej amidrahaas tsaash hilee neej ediin zasagaa avraya

Avatar

Зочин 2021-02-25 202.131.225.197

Битгий хөөрөөд байгаарай, сүгсэлзүүр ээ. Юм яагаа ч үгүй байна шүү.

Avatar

Зочин 2021-02-25 88.120.174.106

nuutsaar orj irsen hyataduud haachivee saidaa

Avatar

Зочин 2021-02-25 202.55.188.45

Наадамаа заавал хийнэ шүү Эртхэн хэлчихье

Avatar

Зочин 2021-02-25 202.131.225.197

гах гах.

Avatar

Зочин 2021-02-25 202.126.90.136

Ene jildee ayalal juulchlalyg tas horih heregtei, yun hil neeh. Europ, azias orj garsan tranzit ch bai vaccinetai ch bai amerik hilee neehgui l bna. Vaccine hiilgesen ch ter hun uvduhgui bolohoos virus teegch shuu dee

Avatar

Иргэн 2021-02-25 202.9.40.130

Сангийн сайд Б.Жавхлан газар үл хөдлөх хөрөнгийн татварыг нэг удаа чөлөөлөх 4.1 нэг их наяд төгрөгийн ачаалал төсөв дээр авсан байгаа. Тиймээс төсөв дээр нэмэлт ачаалал авах боломжгүй. Энэ их мөнгө хаашаа яаж зарцуулсан байнаа? Манай Нэг ПоП хүний хэлсэн 400.000.000,00 /Дөрвөн зуун сая/ Жуулчин хэзээ ирж нөгөө 2 шаварт нь орох юм бол???

Avatar

Зочин 2021-02-25 43.242.243.66

Teneg llrmin mnai ulsad 400 saya baituga 40 say ch hun orj irehgui. 4 say juulchin jild orj ir el unendee ih yum. Manai ulsad 400 saya hun bagtahguildee malmin. 40p myanga gej heleh gj baigaad saya geed heltsen baiga biz. Yu. Ch olon yum hitsdag llruud ve ta narchin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж