“Х ТҮЦ” продакшны жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар “Өрийн дэвтэр” нэртэй блог хөтлөн, 80 гаруй өрхийн гурван сая гаруй төгрөгийн өрийг тэглэжээ. Тэд блогийн үеэр өрсөлдөж, хожигдсон нь айлын өрийг тэглэдэг. Залуу жүжигчид нийгэмд эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хүсч уг блогийг эхлүүлж байжээ.
Энэхүү сошиал контентыг 2020 оны арванхоёрдугаар сараас эхлүүлж нийт таван дугаарыг үзэгчдэд хүргээд байна. Ингэхдээ Нисэх, Био, Шар хад, Улиастай, Хужирбулан, Долоон буудал, Тахилтын гэр хорооллын гүнд байдаг жижиг түц, дэлгүүрүүдийг сонгон нийт 80 гаруй айл өрхийн дэлгүүрийн өрийг даржээ. Цар тахлын хүнд үед бие биенээ дэмжин тусалж буй уран бүтээлчиддээ Соёлын яамны зүгээс талархал илэрхийлж, сайн үйлсийг дэмжин ажиллах болно.
Холбоотой мэдээ