Улаан-Үдэд ОХУ-ын хэмжээнд цор ганц байт харвааны төв нээгдлээ | News.MN

Улаан-Үдэд ОХУ-ын хэмжээнд цор ганц байт харвааны төв нээгдлээ

Улаан-Үдэд ОХУ-ын хэмжээнд цор ганц байт харвааны төв нээгдлээ

Улаан-Үдэд ОХУ-ын хэмжээнд цор ганц байт харвааны төв нээгдлээ

Улаан-Үд хотноо ОХУ-ын хэмжээнд цорын ганц төрөлжсөн байт харвааны жилийн дөрвөн улиралд цаг агаар харгалзахгүй тэмцээн зохион байгуулах, бэлтгэл сургуулилт хийх төв нээлтээ хийлээ. Энэхүү төвийн нээлтэнд ОХУ-ын Спортын сайд О.Матыцин, Буриадын тэргүүн А. Цыденов, ОХУ-ын байт харвааны холбооны ерөнхийлөгч Владимир Ешеев нарын зочид оролцжээ. Нээлтийн ажиллагааны үеэр эхний сумыг 2016 оны Рио де Жанейрогийн зуны олимпийн наадмын мөнгөн медальт, Буриад харваач Инна Степанова тавьсан аж.

ОХУ-ын байт харвааны үндэсний шигшээ баг Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд тус багт Туяна Дашидоржиева, Инна Степанова зэрэг Буриад тамирчид багтаж байв.

Дэлхийд алдартай Буриад харваачдад зориулан ОХУ-ын Засгийн газраас энэхүү байгууламжийг санаачлан барилгын ажлыг 2019 онд эхлүүлжээ. Тус төв нь Буриад тамирчдын байнгын бэлтгэлийг ханган, тэмцээн уралдаанд оролцох, өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх бүрэн боломжийг бүрдүүлж, бүс нутгийн хэмжээнд байнгын үйл ажиллагаа эрхлэн ажиллахаар болжээ.

Байт харваанаас гадна Буриад үндэстний уламжлалт сур харвааны тамирчдад энэхүү төвд бэлтгэл хийн, тэмцээнээ зохион байгуулах боломж бүрдсэн гэнэ.

Сонирхуулахад, энэхүү “Лукодром” байгууламжийн барилгын нийт өртөг нь 222 сая рубль. Улаан-Үд хотын төвд байрладаг энэ цогцолбор нь 5 мянга гаруй метр квадрат талбайг эзэлдэг, 78 х 36м хэмжээтэй талбайтай хийгдсэн бөгөөд нэг ээлжиндээ 100 хүн хичээллэх хүчин чадалтай ажээ. Түүнчлэн тамирчдын бие бялдрын ерөнхий бэлтгэлийг хангах фитнесийн заал, танхим, эмнэлэг, хэрэглэлийн өрөө, бусад байр, талбайтай гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сайхан л боломж юм даа.... 2021-02-25 202.179.25.158

Монгол улс Улаан -Үдэд хашаа газар авч 30 хүний Гэст хауз бариад авчихмаар юм байна даа. Тэндээ байнгын бэлтгэл сургуулилт хийж байрлаад. Монгол машин тэрэг хоол хүнс чөлөөтэй нэвтэрдэг шд.

Avatar

Зочин 2021-02-25 66.181.191.102

Газартай хаваж харваж байхад гараа өргөж л байдаг ай даа Монгол хүн цаг үеэсээ хоцорсон доошоо гэсээр байгаад энэ дэлхийн хөрснөөс үүрд арчигдах вий дээ….. Дээшээ гэж хэлж сурах жилийг 2021 оноос эхлэх үү?

Avatar

Зочин 2021-02-25 139.5.217.199

Монголчууд бид газар харваж байхаар байт харваа хөгжүүлмээр юм .
Өмнөд Солонгос, ОХУ-ЫН Буриад, Япон зэрэг орнуудаас суралцаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж