Улаан-Үдэд ОХУ-ын хэмжээнд цор ганц байт харвааны төв нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

Улаан-Үдэд ОХУ-ын хэмжээнд цор ганц байт харвааны төв нээгдлээ

Улаан-Үдэд ОХУ-ын хэмжээнд цор ганц байт харвааны төв нээгдлээ

Улаан-Үд хотноо ОХУ-ын хэмжээнд цорын ганц төрөлжсөн байт харвааны жилийн дөрвөн улиралд цаг агаар харгалзахгүй тэмцээн зохион байгуулах, бэлтгэл сургуулилт хийх төв нээлтээ хийлээ. Энэхүү төвийн нээлтэнд ОХУ-ын Спортын сайд О.Матыцин, Буриадын тэргүүн А. Цыденов, ОХУ-ын байт харвааны холбооны ерөнхийлөгч Владимир Ешеев нарын зочид оролцжээ. Нээлтийн ажиллагааны үеэр эхний сумыг 2016 оны Рио де Жанейрогийн зуны олимпийн наадмын мөнгөн медальт, Буриад харваач Инна Степанова тавьсан аж.

ОХУ-ын байт харвааны үндэсний шигшээ баг Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд тус багт Туяна Дашидоржиева, Инна Степанова зэрэг Буриад тамирчид багтаж байв.

Дэлхийд алдартай Буриад харваачдад зориулан ОХУ-ын Засгийн газраас энэхүү байгууламжийг санаачлан барилгын ажлыг 2019 онд эхлүүлжээ. Тус төв нь Буриад тамирчдын байнгын бэлтгэлийг ханган, тэмцээн уралдаанд оролцох, өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэх бүрэн боломжийг бүрдүүлж, бүс нутгийн хэмжээнд байнгын үйл ажиллагаа эрхлэн ажиллахаар болжээ.

Байт харваанаас гадна Буриад үндэстний уламжлалт сур харвааны тамирчдад энэхүү төвд бэлтгэл хийн, тэмцээнээ зохион байгуулах боломж бүрдсэн гэнэ.

Сонирхуулахад, энэхүү “Лукодром” байгууламжийн барилгын нийт өртөг нь 222 сая рубль. Улаан-Үд хотын төвд байрладаг энэ цогцолбор нь 5 мянга гаруй метр квадрат талбайг эзэлдэг, 78 х 36м хэмжээтэй талбайтай хийгдсэн бөгөөд нэг ээлжиндээ 100 хүн хичээллэх хүчин чадалтай ажээ. Түүнчлэн тамирчдын бие бялдрын ерөнхий бэлтгэлийг хангах фитнесийн заал, танхим, эмнэлэг, хэрэглэлийн өрөө, бусад байр, талбайтай гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж