Хятад 2000 “бохир” үйлдвэрээ хаана

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Хятад 2000 “бохир” үйлдвэрээ хаана

Фото ©AFP

Хятадын Засгийн газар хуучирч хэтэрхий ихээр агаар мандлыг  бохирдуулж байгаа   үйлдвэрүүдээ хаахыг 2000 компанид даалгасан байна. Үйлдвэрлэлийг есдүгээр сарын сүүлчээр зогсоох ёстой. Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн компаниудад зээлээр хясах бөгөөд шинэ төсөл хэрэгжүүлэхэд нь  зөвшөөрөл өгөхгүй. Мөн тэднийг цахилгааныг таслах гэнэ.

Бээжин өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүний нэгжид ноогдох цахилгааны хэрэглээ 0,09 хувиар нэмэгдсэн гэлээ. 2006 оноос хойш эдийн засгийн цахилгааны эзлэхүүн анх нэмэгдсэн хэрэг болж байна. Засгийн газар эрчим хүчний  үр дүнг нэмэгдүүлэхээр амлаж байсан ч хэрэглээний цар хүрээ нэмэгдсэн байна. Тиймээ.с Засгийн газар өөрийн эдийн засгийн бодлогод үл нийцэж байгаа корпорацийн хувьд хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ.

Үйлдвэрүүд нь хаагдах магадлалтай компаниудын дотор улсын өмчийн компаниуд олон байгаа юм.Тухайлбал металл хайлуулах Hebei Iron and Steel Group мөн хөнгөн цагааны Sinalco гэр дэлхийн хэмжээнд энэ салбарын лидер багтах бололтой.

Сүүлийн хэдэн арван жилд эдийн засаг нь маш өндөр хурдтай байгаагаас Хятад экологийн хувьд хамгийн бохирдолтой орнуудын нэг болоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж