"Жи-Драгон, Женни хоёр харилцаагаа нууж байгаагүй"

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

"Жи-Драгон, Женни хоёр харилцаагаа нууж байгаагүй"

"Жи-Драгон, Женни хоёр харилцаагаа нууж байгаагүй"

Өмнөд Солонгосын алдарт "Big Bang" хамтлагийн ахлагч Жи-Драгон болон охидын "Black pink" хамтлагийн дуучин Женни нарыг үерхдэг гэх мэдээ өчигдөр/2021.02.24/ цацагдсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан "SPOTV" телевиз хосуудын нэрээ нууцалсан найзуудаас энэ талаар лавлажээ.

Хосуудын нэгэн найз “Жи-Драгон, Женни хоёр харилцаагаа нууж байгаагүй. Тэд нэгнийгээ найз залуу, найз бүсгүй гэж танилцуулж байсан. Найзуудтайгаа уулзахдаа ч тэд хамтдаа байдаг. Нөхцөл байдлаас хамааран харилцаагаа ил болгох нь тэдэнд хүндрэлтэй байсан байлгүй” хэмээсэн бол өөр нэг найз нь “Тэд харилцаагаа ил болгоно гэдэг амар зүйл бишээ. Тэд чинь нэг агентлагт харьяалагддаг, к-попын ертөнцийн ах дүү хоёр шүү дээ. Магадгүй тэд харилцаагаа ил болгож, Женнигийн найз залуу, Жи-Драгоны найз бүсгүй гэж дуудуулахыг хүсээгүй байх” гэв.

Нэг сонирхол татахуйц зүйл байгаа нь, Жи-Драгоны өмнөх хайрын цуурхлуудын нэг нь ч нотлогдож байгаагүй юм. Тэрбээр өөрөө ч хайрын асуудлаа олон нийтэд дэлгэх нь зохимжгүй гэж боддог аж. Жи-Драгон “Radio Star”-д өгсөн ярилцлагадаа “Харилцаагаа ил болгох эсвэл нуух нь тухайн хүний л асуудал. Хэрэв хосуудын нэг нь алдартай од байвал нөгөө хүнд нь хэцүү байдаг шиг санагдсан. Олон нийт мэдэх эрхтэй ч харилцаагаа олон нийтэд дэлгэх үүрэггүй гэж би бодож байна” хэмээн ярьж байжээ.

YG энтертайнментын зүгээс дээрх харилцааг батлаагүй мөн үгүйсгээгүй.

ЭХ СУРВАЛЖ: Koreaboo.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж