"Хүн аалз"-ын шинэ ангийн нэр, нээлтээ хийх хугацаа зарлагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

"Хүн аалз"-ын шинэ ангийн нэр, нээлтээ хийх хугацаа зарлагдлаа

"Хүн аалз"-ын шинэ ангийн нэр, нээлтээ хийх хугацаа зарлагдлаа

Марвел энтертайнмент компанийн амжилттай яваа төслүүдийн нэг болох “Хүн аалз” киноны шинэ ангийн нэр, зураг болон нээлтээ хийх хугацаа нь зарлагдав. Хүн аалзын дүрийг бүтээж буй 24 настай Их Британи жүжигчин Том Холланд өөрийн инстаграм хуудаснаа “Хүн аалзын шинэ ангийн нэрийг зарласандаа баяртай байна. Юу хийж байгаагаа та нарт харуулна гэхээс хүлээж тэсэхгүй нь. Атлантагаас мэнд хүргэе” хэмээн киноны зураг болон постерыг нийтэлжээ. Мөн тус кинонд гол дүр бүтээж буй жүжигчин Зендая хариуд нь “Юу вэ ?” гэсэн бол туслах дүр бүтээж буй Жэйкоб Баталон “Юу вэ? Хүлээж байгаарай. Яагаад чинийх өөр байгаа юм бэ?” хэмээн хариу бичжээ.

Том Холландын инстаграм хуудаснаа оруулсан “Хүн аалз”-ын шинэ ангийн нэрийг “Spider-Man Phone Home” гэсэн бол Зендаяагийн инстаграм хуудаснаа оруулсан зурганд киноны нэрийг “Spider-Man Home Slice”, Жэйкоб Баталоны инстаграм хуудасны зурган дээр “Spider-Man: Home-Wrecker” гэх мэтчилэн гурван өөр нэр ил болсон. Тэгвэл өнөөдөр/2021.02.25/ албан ёсоор “Spider-Man: No Way Home” гэх нэрийг зарлаж, киноны нээлтээ ирэх 2021 оны зул сарын баяраар хийхээр болжээ.

Том Холландын голд дүрд нь тоглож буй "Хүн аалз"-ын "Spider-Man: Homecoming" болон "Spider-Man: Far From Home" гэх хоёр анги үзэгчдийн хүртээл болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж