Засгийн газар Боловсрол шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн ирэх гуравдугаар сарын 1-ээс орон нутагт танхимын сургалтыг эхлүүлэх шийдвэр гаргаад байна. Харин нийслэл халдварын голомтын бүс тул Covid-19-ийн тархалтаас хамаарч ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг гуравдугаар сарын 10-нд, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэх эсэхийг нөхцөл байдлаас хамаарч, шийдвэрлэх юм.
Иймд дөрөвдүгээр сарын 1-ээс хүүхэд асрах төв, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлбэл хүүхдээ өгөх эсэх асуудалд иргэдийн байр суурийг сонслоо.
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХИЧЭЭЛИЙГ ГУРАВДУГААР САРААС НЭГЭН ЗЭРЭГ ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Иргэн Т.ГЭРЭЛЭЭ:
-Хүүхдээ харуулах хүнгүй, залуу гэр бүлийн хувьд дөрөвдүгээр сарын 1-ээс цэцэрлэг, хүүхэд асрах төв нээгдэнэ гэвэл хүндхэн л тусна байх. Энэ хугацааг нийслэлд наашлуулж, сургууль, цэцэрлэгийн хичээлийг нэг өдөр эхлүүлэх хэрэгтэй. Хүүхдийг нь харж хандах хүнгүй эцэг, эхчүүдийн хувьд цэцэрлэгт нээгдвэл ажлаа ч тайван хийнэ.
Сурагчдын хичээлийг гуравдугаар сарын 10-аас эхлүүлчихээд цэцэрлэг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр аав, ээжийнх нь аль нэг хүүхдээ харахаас өөр аргагүй болно. Тиймээс Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн хичээл танхимаар эхлэх өдрийг нэг өдөр товлох хэрэгтэй болов уу.
Иргэн А.ГАНТУЛГА:
-Цар тахлыг дотоодод алдсан ч вакцинжуулалт эхэлсэн болохоор танхимын сургалтыг эхлүүлэхийг дэмжиж байна. Миний хувьд бага насны хоёр хүүхэдтэй. Дөрөвдүгээр сарын 1-ээс цэцэрлэгийн хичээл эхэлнэ гэдгийг дэмжиж байна. Ажил жигдэрсэн ч цэцэрлэгийн хичээлийг эхлүүлээгүй үед түр хугацаанд эцэг эхчүүд ажил, хувийн амьдралаа зохицуулж болно
Иргэн Т.ЭНХБААТАР:
-Би нийслэлд амьдардаггүй. Орон нутагт сургууль, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлэх нь зөв. Харин Улаанбаатар халдварын эрсдэлтэй бүс учраас одоохондоо сургууль, цэцэрлэгийн хичээлийг танхимаар эхлүүлэх нь эрсдэлтэй байх. Засгийн газраас нийслэлд цэцэрлэгийн хичээлийг дөрөвдүгээр сарын 1-ээс эхлүүлэхээр болсныг мэдэгдэж байна. Харин сурагчид гуравдугаар сарын 10-аас хичээлдээ орох юм байна. Миний бодлоор хүүхдийг нь асран хамгаалах хүнтэй болбол залуу гэр бүлд цэцэрлэгийг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэх нь ямар нэгэн асуудалгүй. Харин асран хамгаалах хүнгүй тохиолдолд цэцэрлэг дөрөвдүгээр сарын 1-ээс нааш ажиллахгүй бол залуу гэр бүлд хүндхэн тусна. Ажлаа хийх үү, хүүхдээ харах уу гэдэг сонголттой л тулах болов уу.
Иргэн Ц.БАЯНМӨНХ:
-Covid-19 халдварын эсрэг вакцин гарч, манай улсад ч бас дархлаажуулалт эхэлсэн тул танхимын сургалтаа цаг алдалгүй нээх хэрэгтэй. Цэцэрлэгийг дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө нээх нь эцэг эхчүүдэд ч нэмэртэй. Хүүхдээ хэнээр харуулах вэ гэж санаа зовохгүй, цэцэрлэгт нь хүргээд өгсөн байхад ажилдаа ч төвлөрнө шүү дээ. Миний бодлоор орон нутагт гуравдугаар сарын 1-ээс сургууль, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлэхийг дэмжиж байна.
Иргэн Ж.АРИУНЗАЯА:
-Цар тахлын эрсдэлтэй үед танхимын сургалтыг дэмжихгүй, эрсдэл өндөр. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхэд агаар дуслын замын халдвар, Сovid-19 халдварт өртөх магадлалтай. Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхдүүдээ хараад гэртээ орлогогүй байх боломжгүй. Засгийн газар сургууль, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлэхээр шийдвэрлэсэн бол уян хатан бодлогоор зохицуулалт хийх ёстой. Ажил, сургууль жигдэрсэн ч хүүхэд харах хүнгүй, цэцэрлэг хичээллэхгүй бол ажлаасаа олон дахин чөлөө авч болохгүй. Магадгүй ажлаасаа ч халагдахыг үгүйсгэхгүй. Өнөөдөртөө л бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг гэрээсээ ажиллахыг зөвлөж байгаа ч гуравдугаар сараас ажил жигдэрсэн үед цэцэрлэг ажиллахгүй бол ажлаасаа гарахаас өөр сонголтгүй болно. Хүн бүр гэрээсээ ажиллах боломжгүй. Ажлын байран дээрээ ажиллах шаардлагатай хүмүүс байгаа шүү дээ. Зарим газар ажилтнаа халсан тохиолдол ч байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хичээлийг нэг өдөр эхлүүлэх нь зөв болов уу.
Иргэн М.ТӨРБАТ:
-Дэлхий нийт цар тахалтай дасан зохицож амьдрах шаардлагатай болж байна. Бид ч бас улс орнуудтай адил ердийн амьдралын хэв маягаа сэргээж байгаа учир сургууль, цэцэрлэгийн хичээлийг эхлүүлэх хэрэгтэй. Гадаадн улс орнуудад ч бас цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглоогүй болохоор дөрөвдүгээр сарын 1-ээс ч өмнө цэцэрлэгээ нээх нь зөв юм.
ЗОЧИН 2021-02-25 64.119.19.99
ОВОО БАЙСНАА НӨГӨӨ Л ОРОН ГАРАН ШИЙДВЭР ЯВААД ЭХЭЛЛЭЭ. СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ЦУВУУЛЖ НЭЭНЭ ГЭДЭГ ЯМАР УТГА УЧИР ҮНДЭСЛЭЛ БАЙНАА. САЙН БОДОЖ ХУГАЦААГАА. ТОГТОН НЭГ ЗЭРЭГ НЭЭХ НЬ ЗӨВ ШҮҮ.
Ээж 2021-02-25 202.9.40.180
Шууд 4-1-нээс цэцэрлэгийг нээх нь эрсдэлтэй. Хүүхдүүд цэцэрлэгт эхэлж явахаараа нөхцөл, агаар нь солигдоод амархан халдвар авдаг. Гэртээ баахан бүгээд дархлаа ч сул бгаа. 3/10-наас ЕБС-ээ хэсэгчлэн ахлах, төгсөх ангиас нь нээж харзнах хэрэгтэй. Хүүхдүүдэд халдварлавал хэцүү шүү. Албан газрууд төрийн шийдвэрт үндэслээд зохицуулалт хийгээд уян хатан шийдээд явж болох асууудал. Хүүхдээ харах асуудал дээр.
Зочин 2021-02-25 202.55.188.86
Ийм их халдвартай байхад юун хичээл сургууль вэ. Эруул байвал сурах оройтохгуйээ. Хуухдийнхээ телее санаа тавьдаг эцэг эхууд харин ч еерсдее заагаад бас биеийг нь даалгаад сургаж хумуужуулж чаддаг юм, товчхон хэлбэл ямар ч байдлаар хуухдуудээ сургаж хумуужуулж чаддаг гэсэн уг. Ийм их халдвартайд хичээл танхимаар оруулъя гээд байгаа хумуус хуухдэдээ санаа тавьдаг биш зугээр л сургууль багшид хумуужилгуй хуухдээ даатгачихдаг еерсдийн хариуцлагаас зугатсан л хумуус шуу дээ унэндээ бол
Вакцинжуулалтаа дуусгаад ирэх намраас л нэгмесен орох хэрэгтэй 2021-02-25 202.55.188.86
Тавчигтай авгайн жагсаалаар ЗГ нь зугатаад хотын дарганцар Сумтайбузар огцруулах нь гэж айсандаа бух юмыг нээснээс болж халдвар ихэссэн. Дандаа ингэж масст таалагдах гэж хольбордогоо боль МАНгараа. Байдлыг харж зоригтойхон шийдвэр гаргаж бай. Монголынхоо онцлогт тохирсон л шийдвэр гарга, гадаадын херенге чадалтай улсууд яах нь монголд хамаагуй. Энэ хавартаа танхимаар ороод хэрэггуй, цахимаар сураад болоод байна. Практик шаардсан мэргэжилуудийн онолыг туруулж дуусгаад практикыг дараа улиралд нех
Суугч 2021-02-25 192.82.64.190
Хүүхдүүдээ халдвар аваад өвдчихвөл яана гэж бодохгүй сургууль цэцэрлэг нээ гээд байгааг ойлгохгүй юм. Эрүүл байвал учир нь олддог л юм даа. Хөл хорионд залхлаа гэцгээх юм. Эрүүл, өвчингүй байхыг илүүд үздэг эрүүл сэтгэлгээтэй хүн яасан ховор юм бэ?
зочин 2021-02-25 202.9.46.212
Аль аль талд бэрхшээл байна халдвар тархах эрсдэл өндөр хүүхэд чинь халдвар авбал асуудал гарна шүү
Зочин 2021-02-25 122.201.31.125
эмзэг бүлгийн Гэрлээ эрсдэлийг яаж ойлгохов хөөрхий
Зочин 2021-02-25 64.119.25.81
ene heden haltaruudiig sain haraad abaarai huuhedne obchin abbal yah boloo torluu chihne de mongo hund heregtei hichneen mongtei geed obchniig yajich chadahgui shuu yasan archaagui malnuud be huuhedee boddogui
иргэн 2021-02-25 202.179.26.199
Яөж ч бодсон одоохондоо Халдварын тархалт өндөр байгаа энэ Цаг үед Цэцэрлэг Сургуулийг 3-р Сард эхлүүлэх нь зохимжгүй, хэдийгээр Вакцин орж ирсэн ч Хүн амдаа хийж эхлээгүй Эрсдэл ихтэй байна , Яарвал даарна гэж үг бий шүү,
Зочин 2021-02-25 66.181.190.195
Bolij vz minii hvvhdvvd bn busad hvvhdvvd ersdeltei boliidoo
GOTOV 2021-02-25 103.26.195.180
UB -T SURGUULI TSETSERLEG NEEJ BOLOHGUI. UVCHINII TARHALT AYULTAI TUVSHIND BAIGAA.
Шадар сайлд хариуцлага хүлээхээс эмээж нэр хүндээ бодсон үзлээсээ салаач 2021-02-25 64.119.16.132
Эмч болох төгсөх ангийн оюутан 2019 оны 12 сараас хойш цахимаар хичээллэсэн гэтэл төгсөх ангийн оюутан нарт эмнэлэгүүдээр ээлжлэн явж дадлагын танилцах биетээр үзэж харах бүх үйл ажиллагааг зогсоосонд маш их харамсаж байна. 2020-2021 онд төгсөж байгаа олон зуун эмч болох залуучууд үнэндээ дадлага хийсэнгүй шүү дээ маш чанартай эмч гарахгүй бол ард түмэн хохирно. Үнэндээ шадар сайдууд дэндүү хариуцлагаас айж байна. Тэд монголын ирээдүйн төлөө сэтгэл зовохгүй нэр хүндээ бодож байгаа нь гутамшиг.
Зочин 2021-02-25 192.82.74.161
биеийн амрыг хараад цэцэрлэг, сургуулийг эхлүүлэх дургүй багш нэртэй сэтгэлгүй зарим хүн байгаа юм билээ
зочин 2021-02-25 103.212.119.80
энэ дургүй байгаа хүмүүс нь өөрсдөө явуулахгүй байхад л болохын бишүү. юм болгон дээр орж ирээд дэмжихгүй гээд бхын.цаана чинь хүүхдээ харах боломжгүй цэцэрлэг сургуульд нь явуулж өөрсдөө ажил төрлөө хийж амьдралаа залгуулмаар байгаа өчнөөн хүн бна.
Зочин 2021-02-25 66.181.161.35
Хоолны газар, бассейн, дэлгүүр, ажил төрөл бүгд нээгдээд хэвийн явагдаж байхад хүүхдүүдийг гэрт нь цоожлоод ямар ч ач холбогдолгүй, дэглэмээ бариад ковидтойгоо зэрэгцээд амьдарцгаая
Irged 2021-02-25 202.55.188.36
Demjihgui