ДЭМБ: Covid-19-ийн нас баралт 20 хувиар буурчээ | News.MN

ДЭМБ: Covid-19-ийн нас баралт 20 хувиар буурчээ

COVID-19

ДЭМБ: Covid-19-ийн нас баралт 20 хувиар буурчээ

ДЭМБ: Covid-19-ийн нас баралт 20 хувиар буурчээ

Дэлхий даяар covid-19 авсан хүний тоо хоёрдугаар сарын 15-наас 21-ний хооронд өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 11 хувиар буурсан бол нас барсан тохиолдлын тоо 20 хувиар буурсан талаар ДЭМБ мэдээлжээ.

Халдварын тохиолдлын тоо зургаа дахь долоо хоногтоо дараалан буурсан нь энэ юм. Өнгөрсөн долоо хоногт шинээр халдварын нийт 2457026 тохиолдол бүртгэгдсэн бол 66359 хүн нас баржээ.

Бүс нутгаар нь авч үзвэл өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол Хойд болон Өмнөд Америкт илт буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, тус бүсэд өвчлөл 19 хувиар буурсан бол Номхон далайн Баруун бүс нутагт ес, Европт долоо, Зүүн Газрын дундад тэнгист долоон хувиар тус тус буурсан нь ажиглагджээ. Дээрх бүс нутгуудад covid-19-өөс үүдсэн нас баралт мөн мэдэгдэхүйц буурсныг ДЭМБ онцолсон байна.

Эх сурвалж: who.int

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

НАРАН 2021-02-24 139.5.217.58

Ашгүйдээ Корона минь чи урилгагүй зочин байлаа.чи миний Дэлхий гэрт минь дэндүү олон хонолоо .одоо гэртээ харьдаа.Зүгээр хэджн айл хэсэж байгаад явахгүй хичнээн ч хүний амийг авчаад явахнээ.Ко чамд бид дургүй …хурдхан ингээд яваарай ҮҮРД баяртай….

Avatar

УЛААНГОМ 2021-02-24 122.201.24.158

УГААСАА БАЙХГҮЙ ГАЗАРААС ӨВЧИН ЗОХИОГООД БААХАН ДАРАМТАЛЖ БАЙГААД БУЦААГААД БАЙХГҮЙ ӨВЧИНӨӨ ДАРЖ БАЙГАА БОЛОЛТОЙ. ЭНЭ БОЛ ДЭЛХИЙН ХҮМҮҮСИЙГ ШИНЭ ДЭГЛЭМЭЭР АМЬДРУУЛАХ ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН СУРГУУЛИАЛТ БАЙЛАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж