Дэлхий даяар covid-19 авсан хүний тоо хоёрдугаар сарын 15-наас 21-ний хооронд өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 11 хувиар буурсан бол нас барсан тохиолдлын тоо 20 хувиар буурсан талаар ДЭМБ мэдээлжээ.
Халдварын тохиолдлын тоо зургаа дахь долоо хоногтоо дараалан буурсан нь энэ юм. Өнгөрсөн долоо хоногт шинээр халдварын нийт 2457026 тохиолдол бүртгэгдсэн бол 66359 хүн нас баржээ.
Бүс нутгаар нь авч үзвэл өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол Хойд болон Өмнөд Америкт илт буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, тус бүсэд өвчлөл 19 хувиар буурсан бол Номхон далайн Баруун бүс нутагт ес, Европт долоо, Зүүн Газрын дундад тэнгист долоон хувиар тус тус буурсан нь ажиглагджээ. Дээрх бүс нутгуудад covid-19-өөс үүдсэн нас баралт мөн мэдэгдэхүйц буурсныг ДЭМБ онцолсон байна.
Эх сурвалж: who.int
Холбоотой мэдээ