Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг бэлэн мөнгөөр үйлчилж буйд иргэд бухимдалтай байна. Саяхан covid-19 цар тахлын голомт болоод байсан тус эмнэлгийн амбулатори үйлчлүүлэгчдээ бэлэн мөнгөөр үйлчлүүлэхийг шаардаж байгаа аж. Учрыг тодруулбал, тус эмнэлгийн карт унших пос машин ажиллахгүй, интернэт банкаар гүйлгээ хийх боломжгүй гэсэн хариу өгч байна.
Тус дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Covid-19-ийн тохиолдол батлагдсаныг зарласнаас хойш нийслэлийн томоохон халдварын голомт болсон билээ. УОК, НОК-оос ч иргэдийг бэлэн мөнгөөр бус, цахим болон картаар гүйлгээ хийхийг уриалж байгаа юм.
Холбоотой мэдээ