Банкууд цар тахлаас хожоо гаргаж эхэллээ | News.MN

Банкууд цар тахлаас хожоо гаргаж эхэллээ

Банкууд цар тахлаас хожоо гаргаж эхэллээ

Банкууд цар тахлаас хожоо гаргаж эхэллээ

"Зуд болохоор нохой зоолно, зовлон учрахад лам баяжина" гэдэг шиг цар тахлаар хожоотой ажиллаж байгаа газар нь банкууд болж хувирав.

Учир юу вэ гэвэл, УИХ намрын чуулганаа өндөрлүүлэхээс өмнө Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар арилжааны банкин дахь харилцах хадгаламж, хугацаагүй хадгаламж хоёрт хүү бодогдохгүй болж, харилцагчид хохиролтой “тоглолт” эхлээд байна. Мөн тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцно.

Энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн дээрх заалт ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл хэрэгжинэ.

Хамгийн ноцтой нь, хадгаламж эзэмшигчдийн олонх нь банкинд хадгалуулсан хэдэн бор төгрөг нь өсч байгаа л гэж бодож суугаа. Банкууд өнөөдрийг хүртэл харилцагч руугаа утас цохин, анхны байгуулсан гэрээ нь мөрдөгдөхгүй болсныг дуулгаагүй л байна.

Өнгөрсөн онд арилжааны банкууд дахь хугацаатай хадгаламжийн жилийн хүү 12, хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 4-5, харилцах хадгаламжийн хүү 3 хувь байсан.

Төв банкны 2020 оны наймдугаар сарын статистик мэдээллээр арилжааны банкинд эргэлдэж буй хадгаламж эзэмшигчдийн 20 орчим их наяд төгрөгийн 11.76 их наяд нь хугацаатай хадгаламж бол 3.58 их наяд нь хугацаагүй, 4.64 их наядыг нь харилцах хадгаламж эзэлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан дээрх хуулийн хэрэгжих хугацаа таван сар ч энэ хооронд арилжааны банкуудад том ашиг өгөх нь тодорхой болж буй.

Уг нь УИХ-ын даргын анх ярьж, Төв банк болон арилжааны банкуудад зааварчилснаар бол хадгаламжийн хүүг дагаад зээлийн хүү буурах механизм үйлчлэх ёстой байв.

Гэвч далан таваараа тавиулав уу, аль эсвэл анхнаасаа ийм яриа тохироо байв уу, зээлийн хүү буулгах төлөвлөгөө нь харилцан уялдсангүй.

Дээр нь энэ хуулийн хэрэгжих хугацааг УИХ хаврын чуулганаараа сунгачихвал хадгаламж эзэмшигчдэд илүү хохиролтой. Хүү бодогдож, арвижихгүйгээс хойш хадгаламжаа татсан нь дээр болж буй.

Харин татсан хадгаламжаа юунд хөрөнгө оруулж, өсгөх вэ гэхээр Монголд өнөөдөр энэ талын бизнес хөгжөөгүй. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлчихвэл иргэд банкинд мөнгө хадгалуулах бус бирж дээр тоглолт хийж, хөрөнгөө өсгөх боломж бүрдэнэ гэж ярьдаг ч энэ нь өнөөдөр Монголд мөрөөдөл л төдий байна.

Иймээс ахиу хадгаламжтай нь үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хадгаламжийнхаа үнэ цэнийг хадгалах, бага хадгаламжтай нь ам.доллар худалдан авч, солилцоо хийн, ашиг унагах л гэсэн хоёр тоглолт хийхээс аргагүй болж буй юм.

Монголд зээлийн хүүг бууруулах шаардлага бий юу гэвэл бий. Эдийн засаг хүндэрсэн үед аж ахуй нэгжүүдэд хүү багатай зээл олгогдож байж, хэдэн сарын турш хаалгаа барьсан аж ахуй нэгжүүд бизнесээ үргэлжлүүлэхэд хүндрэл нь бага тусна. Гэвч найдлага өнөөдөр бага байгаа юм. Учир нь, Засгийн газар цар тахлын улмаас үгүй болсон 120 мянган ажлын байрыг эргэн сэргээх зорилго дор хоёр их наяд төгрөгийг ЖДҮ-д зарцуулах зорилт тавьсан ч эх үүсвэрийг арилжааны банкууд гаргах тул хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Зарим улстөрч энэхүү зээл нь арилжааны банкинд хамгийн ашигтай тусна ч гэж тодорхойлж байна.

Шалтгааныг тайлбарлавал, ЖДҮ-ийг хөгжүүлэх санд зээл олгох эсэхийг банкууд шийднэ. Уг зээлийг төр гурван хувийн хүүтэй аж ахуй нэгжид хүргэхийн тулд зургаан хувийн хүүгийн дэмжлэгийг банкуудад олгох юм байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг банкаар дамжуулах болсон үндэслэлээ Засгийн газар үйлдвэрлэгчдэд хүргэх гэж тайлбарлаж буй. Гэвч өмнө нь ЖДҮ-ийг дэмжих зээлийг арилжааны банкаар дамжуулж үзсэн ч болзол, шаардлагыг нь хангадаг ЖДҮ эрхлэгчид олддоггүй. Эцэстээ ЖДҮ-д төлөвлөсөн зээл нь өөр бизнесийг дэмжихэд хөрөнгийн эх үүсвэрийнх нь эргэлт болж, банкинд ашигтай бизнес болж хувирдаг байсан аж.

Энэ ч шалтгаанаар Засгийн газар арга буюу ЖДҮ-ийг дэмжих зээлийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам руу буцаан татсан ч МАН-ын улстөрчдийн хамаарал бүхий компаниудыг тэтгэдэг сан болж, хувирсан.

Ер нь хяналт сайн тавихгүй л бол ЖДҮ-ийг дэмжих зээлийг жинхэнэ бизнес эрхлэгчдэд хүргэхэд ихээхэн хүндрэл учирч ирсэн гашуун туршлага байгаа юм. Дээр нь банкууд цар тахлын үеэр компаниудад зээл олгох нь эрсдэл өндөртэй ажил болж хувирсан учраас төрөөс батлан даалт гаргах зэрэг арга механизм ашиглах нь. Энэ тохиолдолд цар тахлаас хамгийн их хожоо гаргагчид нь банкууд л болох юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-24 139.5.216.108

Мэдээж зээл олголтоо арилжааны банкаар дамжуулбал ямар ч тохиолдолд банкууд л хожно. Чанаргүй зээл их үед хямд эх үүсвэрээ гаргалгүй хэрэглээний өндөр үнэтэй зээлээ гаргаад, ЖДҮ зээлээ шалгуураар барьцаалаад олгохгүй л дээ. Одоо тэгээд ч арилжааны банкны шалгуур хангах ЖДҮ чид байхгүй

Avatar

Настанууд 2021-02-24 66.181.182.143

Шинэ ЗГ хэзээ байгуулагдахын бэ….

Avatar

Зочин 2021-02-24 66.181.179.129

Монголын төрийг банк болон барилгын компаниуд хааш нь ч хөдөлгөхгүй нам базах юм даа

Avatar

Зочин 2021-02-24 112.72.6.98

Хүүг тэглэх нь маш зөв, хүн хэрэглээгүй мөнгөөрөө бизнес хийх чухал болохоос банкинд зүгээр хадгалуулж мөнгө хүүлэх буруу шүү дээ, одоо бол зөв гольдрол руу гаа эдийн засаг явна, хадгаламжийн хүүг ч гэсэн маш бага болгох хэрэгтэй дараагийн ээлжинд, тэгсэн цагт хүмүүс мөнгөөрөө бизнес эрхлэх буюу хувьцаа авч хөрөнгийн зах зээл ч хөгжих болно гэдгийг ухрамсарламаар юм аа

Avatar

Зочин 2021-02-24 202.9.46.188

Zvgeer um edeed surtsan mal ve

Avatar

фцуж 2021-02-24 45.51.191.129

bank ugaasaa ard igediig shulj bainga nugalsan ashigtai ajildag

Avatar

Зочин 2021-02-24 157.131.77.254

Засгийн газар тарааснаас хамаагүй дээр. Арилжааны банкнууд эрсдлээ бодох учраас УИХ ын гишүүдэд өгөхгүй ойлгомтой. Энэ Хорол дандаа буруу юм бичих юмаа.

Avatar

Зочин 2021-02-24 139.5.216.108

Харин ч дампуурч байгаа барьцаа хөрөнгөгүй жижиг үйлдвэрдэгч, наймаачдад өгсөнөөс том УИХ-ын гишүүн ч юм уу баталгаатай улсдаа зээлээ өгчихөөд сууж байх нь банкинд ашигтай. ЗГ банкууд л олгосон. Бид мэдэхгүй гэхэд ч амар

Avatar

dollar awna 2021-02-24 103.212.118.195

dollarig buh tugruguuruu hudaldaj awaad 3500 hurgeed ugie.

Avatar

зочин 2021-02-24 64.119.22.164

Банкуудыг хямралд оруулж хэрхэвч болохгүй.Хадгаламж ашиглагдахгүй банкууд дээр үнэхээр хуримтлагдаад байгаа бол хүү буулгахаас өөр аргагүй биз.Гэхдээ үүнд Төв банк, холбогдох хяналтын байгууллагууд сайтар хяналт тавих хэрэгтэй.Хадгаламж эзэмшигчдийг бас үндэслэлгүй хохироож болохгүй.

Avatar

Иргэн 2021-02-24 192.82.74.98

???

Avatar

zochin 2021-02-24 103.212.118.37

Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.6
Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал А-392
2021 оны 6 дугаар сарын 30 хүртэл
Ипотек 6 хувийн үргэлжлэх хугацаа 2021 оны 6 дугаар сарын 30 хүртэл юм байна.

Avatar

Зочин 2021-02-24 66.181.184.43

Ардчиллын ачаар л банк нэртэй ломбардыг хувалз болтол нь 30 жил тэжээлээ.

Avatar

Болд 2021-02-24 66.181.186.232

Энэ гишууд ийм л хууль батлаж тэр нь амьдрал дээр нийцэхгуй юм хийдэг шуу дээ ядарсан ард иргэд хэдэн бор тогрогоо осгох гэж л банкинд хийдэг одоо бол хийхгуй тэр яриад бгаа 3 хувийн зээл нь олдохгуй сонгосондоо л амаа барьж л бна даа

Avatar

Зочин 2021-02-24 66.181.184.43

Ядарсан ард иргэдэд хадгалуулах хэдэн бор төгрөг ч байхгүй шүү дээ. Өрнөөс өрний хооронд л амьдарч байна.

Avatar

Зочин 2021-02-24 103.57.94.20

Hugatsaagui hadgalamj huugui bolsoniig ch medsen shuu. Buh yumaar l garaad, bicheed baisan daa.

Avatar

Зочин 2021-02-24 203.91.115.43

Монголын банкууд жириин иргэдииг жилиин 20-30%иин хүүгээр 30 жил шулсан нь үнэн Харин ниит хадгаламжиин 97%ииг ниит хадгаламж эзэмшигчидиин 3% нь эзэмшдэг гэдэг Тэгээд энэ их мөнгө хадгалуулсан баячууд тусгай нөхцөлтэй гэрээгээр энгиин хадгаламжаас хамаагүй өндөр хүү авдаг Өөрөөр хэлбэл хэдэн баячууд бхнкны эзэдтэй ниилж бодит байдлаас хамаагүй өндөр хүүгээр зээл авдаг жириин иргэдииг шулж байсан Коронотой энэ хүнд үед ч тэд зээлээ 3сар хүүгүй хойшлуулсангүй харин хүүгээ нэмж ашиг оллооо

Avatar

Зочин 2021-02-24 202.9.46.188

Hudalalaa shaagaad bhiin 97% iig yaj 3% ezemshih vee dee, harin gadnaas tatsan zeelvvd l bh

Avatar

Зочин 2021-02-24 103.140.11.7

Монголын э/з сүйрлийн эрмэгт ирээд бараг 10 жил болж бна. 2012-16 онд Монгол банк бэлэн мөнгө хэвлэж ипотeк, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэгчээр арагцаасан, 2016-19 онд ОУВС ийн 3,5 тэрбум зээлээр дээсэн дээр дэнжигнүүлсэн, одоо Монгол банкинд байгаа арилжааны 8 их наядыг зээл байдлаар хэргэлж 2024 он хүртэл амийг нь таслалгүй байлгана. Юу ч бүтээдэггүй , боловсруулдаггүй улс, үйлдвэржээгүй элийн засаг, гадаад хөрөнгө оруулалт татаж чададгүй засаг, ажилгүй залхуу ард тү энтэй монголд эдийн засаг өсдөггүй, амьдрал дээшилдэггүй юм. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөж зүтгэж байдаг ард түмэнтэй уос л хөгждөг юм. Хятадыг хар, Казахстаныг үз.

Avatar

Зочин 2021-02-24 202.9.46.96

Банкнуудад зээлтйн хүүгээ буулгасан тохиолдолд иргэдийн хадгаламжины хүүг буулгах, эсвэл санхүүжилт олгох зэрэг шаардлагуудыг давхар тавихгүй бол банк бол хэцүү хэцүү. Цаашид гадны банк оруулж ирэх нь рамгийн зөв алха м болно

Avatar

Зочин 2021-02-24 202.9.40.107

БИМӨНГӨӨ ӨСГӨХ ГЭЖ ХУГАЦААТАЙ ХАДГАЛУУЛСАН. ТЭРНЭЭС ХЭРЭГЛЭЭД ӨГ ГЭЖ ХАДГАЛУУЛААГҮЙ. АРАЙ ХАДГАЛУУЛСАН МӨНГӨ ТЭР ЧИГЭЭРЭЭ БУЦАЖ ИРЭХ ЮМ БИШ БИЗ

Avatar

Зочин 2021-02-24 202.55.191.130

Банк ингэж шийдээгүй, засгийн газар чинь шийдсэн шүү дээ. юм л бол банкууд руу дайрах. эдийн засаг хэвийн байсан бол зээлийн хүү жамаараа буурч л байгаа. 17 хувийн өсөлттэйй үед сайн буурсан. бодлогын хүү бас нөлөөлнө. банк бол хамгийн ил тод, хувийн хэвшлийн бизнес. эдийн засгаар сурч эхэлсэн захын оюутан л үүнийг хэлнэ.

Avatar

Зочин 2021-02-24 103.229.120.58

ta zuv hellee. 3 huviin huutei eh uuzver bankind baihgui gehdee l bankuud ersdelee uureed zasgiin bodlogiig demjiye l gej baina. talarhah heregtei

Avatar

Зочин 2021-02-24 103.229.121.182

Тийм ил тод байдаг юм бол банкны эзэд гэж яахаараа тийм их хөрөнгөтэй, бас болохгүй бол дампуурсан нэрээр харилцагчаа хохироож байдаг юм бэ.

Avatar

Зочин 2021-02-24 103.57.94.213

ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖИНД ГЭРЭЭ ХИЙДЭГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭ СЭТГҮҮЛЧ МИНЬ. БАНКИНД ДАНСТАЙ Л БАЙЛГҮЙ ДЭ. БАНК ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖИНД Л ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ.

Avatar

Зочин 2021-02-24 202.55.191.130

Банкны бүх данс гэрээтэй байдаг юм. Гэхдээ хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байхыг засгийн газар л шийдсэн.

Avatar

Зочин 2021-02-24 122.201.26.3

УИХ-ын энэ шийдвэр хэзээнээс 7-р сарын 1 хүртэл үйлчлэх юм бэ? 7-р сарын 1-ээс хойш банкууд хүү бодох юм уу? Лав л ХХБ картын дансны үлдэгдэлд хүү бодолтоо 2020 оны 5-р сарын 1-ээс болиулсан. Энэ нь хаанахын ямар шийдвэрээр хэрэгжиж байгаа вэ?

Avatar

ЗОЧИН 2021-02-24 103.57.94.213

БАНК ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАРЧ МЭДЛЭГГҮЙ СЭТГҮҮЛЧ БАЙНА

Avatar

Зочин 2021-02-24 65.49.38.142

Энэ арилжааны банкууд зээлээ хойшлуулах нь битий хэл уламл шулж байна даа иргэдийг төрөөс дэмжлэг үзүүлсний хэрэг байнуу энэ муу мөнгө хүүлэгчдэд

Avatar

Зочин 2021-02-24 103.229.120.58

bankuud zeelee hoishuulsan l bnlee shde minii mortgage l lav 7.1 hurtle hoishilson bnlee.

Avatar

zochin 2021-02-24 202.131.251.130

yu gej hugatsaatai hadgalamjiin huug tsartsaahav dee. tegvel buh hun hadgalamjaa tataj bankuud dampuurna shuu dee.

Avatar

Зочин 2021-02-24 65.49.38.142

Арилжааны банкууд дампуурна гэж хэзээч байхгүй гол эзэмшигчид нь гадны мөнгө хүүлэгч нар гэдгийг мэддэггүй юмуу болхоо байхад хаяал явийшдээ

Avatar

Зочин 2021-02-24 103.57.94.213

БАНК ХОЖОО ОЛЖ БАЙНА ГЭХЭЭСЭЭ ЭРСДЭЛД ОРЖ БАЙГАА ЮМ. ОДОО ЯАРАЛТАЙ БАНКИНД ГАЦСАН ЭНЭ ИХ МӨНГИЙГ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ БАНК ХЭВИЙН БАЙДАЛДАА ОРНО.

Avatar

Зочин 2021-02-24 103.26.193.192

Энэ бол хэдэн банкны буруу огт биш, цэвэр МАНын зүсээ хувиргасан коммунистууд тухайлбал УИХ нөхөр Занданшатарын тоглолт бодлого гэж ойлгох хэрэгтэй, зээлын хүү буурч яг харагдаач, сарын 1,3-1,5% хэвээрээ л байгаа ЖДҮ, ипотекийн зээлын хүү бол энгийн арилжааны хүүд падлийгүй зүйл шүү дээ, ер нь бол жамаараа бууж байсан, гэвч ард иргэдэд хохиролтой харин банкуудад өнөө маргааштай ашигтай үйлдэл болж хувирлаа. Ийм засаглалтай байгаа үед жирийн бизнесс эрхэлдэг хүмүүст улам хүнд туслаа.

Avatar

Зочин 2021-02-24 103.57.94.213

ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ ҮЕД ХҮМҮҮСИЙН ГАР ДЭЭР БЭЛЭН МӨНГӨ БАЙХААСАА БАНКИНД ОВООРОХ НЬ ИХ БАЙДАГ ЮМ. БАНК ОВООРООД БАЙГАА МӨНГИЙГ АЛЬ БОЛГОХ ЗЭЭЛ ХЭЛБЭРЭЭР ГАРГАХ ГЭЖ ОРОЛДОНО. ЗЭЭЛ ГАРАХГҮЙ БОЛ ХҮҮ Ч ТӨЛЖ ЧАДАХГҮЙД ХҮРНЭ. НЭГ БОЛ ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖИНД ХҮҮ ТӨЛӨХГҮЙ БАЙХ. НЭГ БОЛ БАНК ДАМПУУРАХ ГЭСЭН 2 Л ЗАМ БАЙНА ДА ХОРОЛМАА МИНЬ

Avatar

ЗОЧИН 2021-02-24 103.57.94.213

ЗЭЭЛ НЬ ГАРАХГҮЙ БАЙХАД ЯАЖ БАНК ХҮҮ ТӨЛӨХ ВЭ ДЭ. ХОРОЛ ГУАЙ ХОРОЛМААТХАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ. ОЙЛГОМЖТОЙ ЭНГИЙН ЗҮЙЛ ШҮҮ ДЭ. ЗЭЭЛ ГАРАХГҮЙ БОЛ БАНК ОРШИН ТОГТНОЖ ЧАДАХГҮЙ.

Avatar

Зочин 2021-02-24 66.181.161.49

Ер нь энэ ардын намд хулхидуулж, хоригдож, буудуулж хашрахгуй сонгох юм? Хохино болсон биз. Бодлогын хуу буулаа, хуу тооцохгуй боллоо, санхуужууллээ. Зээлийн хуу буувуу? Естой х*******ы ац байлгуй? Сонгоод бай хохьчино

Avatar

зочин 2021-02-24 64.119.27.106

Энэ бол банкны буруу биш, УИХ-ын буруу бодлого юм биш уу.Юм л бол хэдэн банкруугаа дайрах юм, нэртэйгээр нь хэдэн банкаа бугдийг угуй хийчих л дээ, муулах юм олдохгуй амар юм биш уу.

Avatar

Зочин 2021-02-24 64.119.25.164

Tegeed yalgah geed bgaan bee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж