"А24" агентлаг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.02.25-нд нийтлэгдсэн

"А24" агентлаг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлэв

"А24" агентлаг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлэв

"A24" мэдээллийн агентлаг нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын болон дотоодын мэдээ мэдээллийг өргөн нэвтрүүлэг, мэдээллийн цахим хуудсуудад хүргэж байна. 2015 онд нээгдсэн "A24″ нь Йемен, Ирак, Сомали, Ливи, Сири зэрэг мэдээллийн хомсдолтой дайны бүс, мөргөлдөөний бүсэд газар дээр нь ажилладаг өөрсдийн сурвалжлагчдаар дамжуулан үнэн бодит, цаг үеийн мэдээ, үйл явдлын сурвалжлагыг хүргэхэд зориулагдсан юм.

“Бид хамрах хүрээ, үйл ажиллагааныхаа цар хүрээг Монголд өргөжүүлж байгаадаа баяртай байна, энэ бол Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтооход маш сайн алхам юм. Энэ хамтын ажиллагаа нь урт удаан хугацааны түншлэл бий болгоно гэж найдаж байна" хэмээн "A24" мэдээний агентлагийн Гүйцэтгэх захирал Мохд Эл Ажлуни хэлэв.

"A24″-өөс хэрэгжүүлж буй энэхүү сонирхолтой шинэ төсөлд оролцож байгаадаа болон үүний хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд авчрах боломжуудад баяртай байна" гэж тус агентлагийн Монгол дахь Худалдаа, маркетингийн төлөөлөгч Г.Ариунаа хэллээ.

Энэ төслийн хүрээнд "А24" агентлагаас бэлтгэсэн гадаад болон дотоод мэдээ мэдээллийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэ төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг:

аriunaa.gansukh@a24na.com болон +976-89054532 утсаар авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж