NASA: Дэлхийн зарим амьд биет Ангараг дээр түр амьдрах чадвартай

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

NASA: Дэлхийн зарим амьд биет Ангараг дээр түр амьдрах чадвартай

NASA: Дэлхийн зарим амьд биет Ангараг дээр түр амьдрах чадвартай

АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн үзэж байгаагаар Ангараг тэргүүтэй нарны аймгийн гаригуудыг судлахад дэлхийн бичил биетүүд чухал үүрэг гүйцэтгэж чадах ажээ. Тиймдээ ч NASA агентлаг Германы сансар судлалын төвтэй хамтран 2019 онд MASRSBOX төслийн хүрээнд хэд хэдэн мөөгөнцөр болон бактери гэх мэт бичил биетүүдийг Ангараг руу илгээсэн аж.

Дэлхийн Озоны давхаргын гадуур хүрээлэн оршдог стратосфер хэмээх давхарга Ангараг дээр ч гэсэн байдаг тул ийнхүү бичил биет илгээн, тус гараг дээр дэлхийн амьд биет амьдрах боломжтой эсэхийг шалгах нь тун ухаалаг арга хэмээн эрдэмтэд үзжээ. Өдгөө дээрх судалгааны хариу тодорхой болсныг NASA мэдээлсэн байна. Ангараг дээр хар хөгц тэргүүтэй зарим бичил биет амьдрах чадвартай аж.

Гэвч тус гариг дээрх уур амьсгалаас шалтгаалан бичил биетүүд ердөө богино хугацаанд амьдрах боломжтой байжээ. Түүнээс гадна Ангарагаас буцаан авчирсан бичил биетүүд эргэн амилсан байна.

Судалгааны багийн гишүүн, Германы сансар судлалын төвийн эрдэмтэн Катарина Сайемс “Судалгааны үр дүнд Ангарагийн хүнд хэцүү уур амьсгалд зарим бичил биетүүд амьдрах чадвартай болохыг нотоллоо. Энэ бол сансар судлалын салбарт маш чухал нээлт юм. Учир нь ирээдүйд өөр гариг дээр хүн төрөлхтөн бааз байгуулан судалгаа хийхэд тухайн гаригийн уур амьсгалд тэсвэртэй бичил биетийг ашиглан, хүнс тэжээлийн асуудлыг шийдэх боломжтой юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: ENGADGET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж