Нийслэлийн боловсролын газраас цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал, теле болон цахим хичээлийн үр дүнгийн талаар өнөөдөр (2021.02.24) мэдээлэл хийлээ.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.ГАНТУЛГА:
-Энэ жил 2-5 насны 146805 хүүхдээс 111572 нь цэцэрлэгт хамрагджээ. Ерөнхий боловсролын 275 сургууль байгаагаас ахлах ангид 45124, дунд ангид 100634, бага ангид 172220 хүүхэд суралцаж байна. Нийтдээ 317978 хүүхэд нийслэлийн хэмжээнд сургуульд сурч байна. Өнгөрсөн жил 12 долоо хоног танхимаар, 20 долоо хоног теле цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явагдсан. Ерөнхий боловсролын сурагчид 89 хувьтай теле хичээлдээ хамрагдаж байна. Харин үлдсэн хувь нь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, багштайгаа холбогдоогүй, интернэт орчингүй, телевиз байхгүй, гар утасгүй, дата авах боломжгүй зэрэг шалтгаануудаар теле, цахим хичээлдээ оролцоогүй байна. Сургуулийн өмнөх боловсролын хувьд хүүхдүүд эрүүл мэнд, тасалсан, теле хичээл үзэх боломжгүй, бусад зэрэг шалтгаанаар хичээлдээ хамрагдаагүй байна. Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн багш нар долоо хоног бүр судалгаа бөглөж байна. Хэд нь хичээлдээ суусан, хэд нь суугаагүй вэ гэсэн судалгаа. Судалгаа нэгтгэгдээд гарч байна.
Хичээлийн хоцрогдол арилгах төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөнд дүүргийн боловсролын хэлтсүүд, зөвлөлдөх багууд, сургууль, цэцэрлэгүүд, багш нар, заах аргын нэгдлүүд юу хийх вэ гэх зэргийг тодорхой заасан. Долоо хоног бүр судалгаа хийж, зорилт дэвшүүлж ажиллана. Цагаан сарын үеэр теле, цахим хичээлийн хамрагдалт муудсан. ЕБС-иуд орон нутгийн онцгой комисстойгоо зөвшилцөж, сургуулийн орчинд танхимаар давтлага өгөх эсэхээ шийднэ. Мөн теле хичээлийн чанар, үр дүнг сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэх, хоцрогдлыг арилгах тал дээр анхаарч ажиллана. Теле, цахим хичээлийн чанар үр дүнг сайжруулсан, сурлагын хоцрогдол арилгасан багш нарын туршлагыг дэлгэрүүлж урамшуулна.
Хөдөө орон нутагт ирэх гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтууд эхлэх бол нийслэлд халдварын голомтуудаас шалтгаалж, танхимаар хичээллэх хуваарийг тодорхой болгоогүй.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.САНДАГСҮРЭН:
-Зургаа, долоон насны хүүхдүүд танхимд сууж, хичээлийнхээ суурь мэдлэгийг олж авах ёстой боловч гэртээ эцэг, эхтэйгээ ажиллаад өнгөрлөө. 1-12 ангийн хүүхдүүдийн насны онцлогоос шалтгаалж хүүхдүүдэд янз бүрийн асуудал гарсан байх. 12 дугаар анги төгсч буй хүүхдүүд дотооддоо өрсөлдөхөөс гадна гадаадын том сургуулиудад орохоор өрсөлдөнө. Эдгээр хүүхдүүд ч дэлхийн хэмжээний боловсрол эзэмших ёстой. Хүүхдүүдийн хичээлийн бус цагийг яаж ашиглах вэ гэдэг дээр хөтөлбөр гаргаж ажиллана. Мөн Ерөнхий сайдын дэвшүүлсэн өглөөний цагийг яаж ашиглах вэ? Хэд хэдэн газруудад өглөөний гудамжуудыг бий болгохоор яригдаж байна. Яагаад нар эрт мандаж байхад хотын амьдрал 09.00, 10.00 цагаас эхлээд байна вэ? Хүүхдүүд яагаад зун өглөө 06.00-09.00 хүртэлх цагийг ашиглаж чадахгүй байна вэ? Өглөөний гудамж төслөө хэрхэн сурагчдын боловсролд хандуулах вэ гэдэг асуудал яригдана.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Агуулгын алдагдал үүсч байгаа юу? Сурагчид танхимаар хичээллэхгүй, мөн цахим хичээлдээ үр дүн муутай оролцож байна.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.ГАНТУЛГА:
-Агуулгын алдагдал үүсч байна. Боловсролын хүрээлэнгээс өнгөрсөн хавар 47-53 хувийн агуулгын алдагдал үүсч байгааг мэдэгдсэн. Бага боловсрол дээр 142 цагийг танхимаар, 130 цагийг теле, цахимаар үзэж, 110 цагийн буюу 28.8 хувийн агуулгын алдагдал байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийтдээ 22.2 хувийн агуулгын алдагдал үүсээд байна.
-Нийслэлд танхимын хичээлээр алдсан агуулгыг нөхөх үү?
-Хоцрогдлыг арилгаж, шинэ агуулга үзэх тал дээр ажиллаж байсан. Одоо Боловсролын хүрээлэнгээс төлөвлөгөө гаргаж ажиллана.
Самдан 2021-02-24 202.126.89.186
Сандагсүрэн гэж будилуу нөхөр халагдчихсан биздээ…, тэгээд яагаад тэнэг юм яриад сууж багаа юм. МАН-д итгэх итгэл алга. үргэлж шоу хийчих юм. Сумьяабазар нь иргэдэд итгэл олох гээд албан хаагч нартаа тушааж зандарч загнасан удирдах чадваргүй байж сандалтайгаа зууралдсан хачин нөхөр өрөвдөлтэй .
Зочин 2021-02-24 202.170.70.27
ene zaluu chini halagchihaagui um u?
Бухимдуу хүн 2021-02-24 103.212.117.110
Өндөр төлбөр авдаг хувийн сургуулиудаас төлбөрийн талыг буцааж олгуулах,эсвэл дараагийн жилийн төлбөрт гүйлгэдэг зохицуулалт ер алга Хохирч бна хүүхэд болон эцэг эхчүүд.
Зочин 2021-02-24 59.153.115.39
Хамгийн сайн арга бол зуны цагийн тоололд шилжих шүү дээ. Улс оронд маш ашигтай.
Зочин 2021-02-24 192.82.68.137
Өндөр хөгжилтэй орны туршлагаас судалж, өөрийн орны хүйтэн нахцөл, амьдралын хэв маяг онцлогуудыг харгалзан журамдаа тусгавал зүгээр байх даа.
Зочин 2021-02-24 202.126.90.151
АХЛАХ ДУНД АНГИЙХАН ИХ СУРГУУЛЬД ОРОХООРОО ЭХНИЙ 2 ЖИЛИЙН ТУРШ АХЛАХ ДУНД ГОЛ ГОЛ ХИЧЭЭЛҮҮДИЙГ ДАХИН ДАВТАЖ ҮЗДЭГ БОЛОХООР ХОЦРОГДОЛ ЗАВСАРДАЛ НЭХ ГАРААД ШАЛИХГҮЙДЭЭ ГАЙГҮЙ.
Зочин 2021-02-24 172.58.143.254
Sandagsureng zailuulaach
MJ 2021-02-24 103.229.122.118
Бяцхан хүүхдүүдийн талаар огтын мэдлэггүй новшийн амьтныг төрийн албанд ойртуулж болохгүй…Зайлуулаач! Тэнэгээ гайхуулж гэнэ?…
Зочин 2021-02-24 103.10.23.171
Энэ нөхөр сандаг нэг иймэрхүү л юм ярьж цаг нөхцөөнө схд т ганц сайн бүтээн байгуулалт хийчих тэхгүй бол карер чинь дуусаа
Зочин 2021-02-24 202.126.90.160
Өглөөний гудамжныхаа оронд сургуультай холбогдох датагийн нь өгөөч!!! Бас нэг шөний гудамж шиг нэгнийх нь бизнэс болоод дуусна.!!!!!!
Зочин 2021-02-24 202.55.191.130
зуны цагийн тоололд л шилж л дээ.
Lavlaa 2021-02-24 103.229.121.35
За мэдэхгүй Хүүхэд том хүмүүс ч гэсэн өөр өөрсдийн онцлогтой (биологийн) Өглөөний хүн гэж байхад Үдээс хойш ч юм уу шөнө орой болтол ажиллахдаа илүү үр дүн гаргадаг хүн ч бий Харин ямар харьцаатай хувааддагийг мэдэхгүй юм аа
Иргэн 2021-02-24 139.5.216.66
Өглөө эрт босоод орой эртхэн унтуулж сургах хэрэгтэй . Хүүхдүүд ээ
Зочин 2021-02-24 202.21.111.170
4-р сарын 1-нээс бүх анги танхимаар хичээллэж 7-р сарын 7-д жилийн жил дуусах. 8 -р сарын 20-нд хичээлийн шинэ жилээ эхлүүлэх.
Huuhdiin humuujil 2021-02-24 66.181.182.41
Huuhdiig san untuulval:
1. Usuhud chuhal, undur bolno
2. Eserguursel n saijirna, uvchin tusahgui
3. Shiljiltiin nasny huuhduud uur utsaartai bdag tul stressyn nemeed hereggui.
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: Дээд боловсрол эзэмших хүүхдүүдэд маш том хохирол учирлаа 2021-02-24 64.119.21.210
Социализмын үеийн хэмжүүр стандартаар бол олон арван мянган хүүхэд анги улирах болзлоо хангалаа. Капитализмын үед яах юм болдоо. Эдийн засгийн доголдыг сэргээж болно. ДУНД СУРГУУЛИЙН МАТЕМАТИК ЗЭРЭГ ХИЧЭЭЛИЙГ ГҮЙЦЭЭЖ СЭРГЭЭХ БОЛОМЖ БАЙХГҮЙ, ХҮҮХДҮҮД ХИЧЭЭЛЭЭ ОЙЛГОХГҮЙ БАЙСАААР 12-Р АНГИА ТӨГСӨНӨ.Энэ бол дээд боловсрол эзэмшихийг хүсч байгаа хүүхдүүдэд маш том хохирол.ҮҮНИЙГ ОЙЛГОЖ БАЙГАА ХҮН БАЙНА УУ
Зочин 2021-02-24 192.82.69.60
monhtuul bas bi hamt olon udaa amralt aybsan chi odoo ailin abgai erguulehe bolil doo.monhtuul nad iluu hairtai shuu chams odoo hariltsagaa tasaljinaa moojigo bitgi dahij zalgaj baigaari mini shine naiz zaluu hardaada uurlaad baihinmaa.
Зочин 2021-02-24 192.82.69.60
bayarmaa bi iluu hairtai bi iluu bayan targan chamas muu hogiin baazin darga despichera geluu. baayrmaa bi iluu jargaltai bailgadinmaa.
зочин 2021-02-24 64.119.27.106
Маш зуйтэй санаачлага байна, манайхаас бусад улс орнууд оглоо эрт сурч ажиллаж болоод байхад бид яагаад зуйр уг яриад эсэргууцээд тэнэгтээд байнаа..
Зочин 2021-02-24 192.82.68.214
Өглөөний гудамж чинь нөгөө шөнийн гудамж шиг архи пиаав зарах юмуу кккк
Зочин 2021-02-24 64.119.22.67
Сандагсүрэн ажлаа хэвээрээ хийж байгаа юм байна
Монгол хүн 2021-02-24 202.21.100.210
Өглөөний гудамж гэдэг худлаа шүү. Хүүхэд орой 22 цагт унтахад өглөө 7 цагт сэрэхэд нормт 9 цагийн унталтаа авна. Орой унтвал нэгийг сонсож эрт босвол нэгийг үзнэ гэсэн ардын зүйр үгийг мушгаад байх юм . Тэр чинь дэнгийн гэрэл барьдаг үеийн зүйр үг шүү. Байгалийн нар жаргах болон үүр цайхаар цагаа тохируулж байсан үеийнх шүү. Дэлхийн эрдэмтэд хүүхдийг бүтэн нойртой байлгахын чухалыг нэгэн дуугаар дэмжиж байхад манайхан хаана явна вэ.