Сурагчдын "Өглөөний гудамж"-тай болохоор ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Сурагчдын "Өглөөний гудамж"-тай болохоор ярилцаж байна

Сурагчдын "Өглөөний гудамж"-тай болохоор ярилцаж байна

Нийслэлийн боловсролын газраас цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал, теле болон цахим хичээлийн үр дүнгийн талаар өнөөдөр (2021.02.24) мэдээлэл хийлээ.


Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.ГАНТУЛГА:

-Энэ жил 2-5 насны 146805 хүүхдээс 111572 нь цэцэрлэгт хамрагджээ. Ерөнхий боловсролын 275 сургууль байгаагаас ахлах ангид 45124, дунд ангид 100634, бага ангид 172220 хүүхэд суралцаж байна. Нийтдээ 317978 хүүхэд нийслэлийн хэмжээнд сургуульд сурч байна. Өнгөрсөн жил 12 долоо хоног танхимаар, 20 долоо хоног теле цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явагдсан. Ерөнхий боловсролын сурагчид 89 хувьтай теле хичээлдээ хамрагдаж байна. Харин үлдсэн хувь нь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, багштайгаа холбогдоогүй, интернэт орчингүй, телевиз байхгүй, гар утасгүй, дата авах боломжгүй зэрэг шалтгаануудаар теле, цахим хичээлдээ оролцоогүй байна. Сургуулийн өмнөх боловсролын хувьд хүүхдүүд эрүүл мэнд, тасалсан, теле хичээл үзэх боломжгүй, бусад зэрэг шалтгаанаар хичээлдээ хамрагдаагүй байна. Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн багш нар долоо хоног бүр судалгаа бөглөж байна. Хэд нь хичээлдээ суусан, хэд нь суугаагүй вэ гэсэн судалгаа. Судалгаа нэгтгэгдээд гарч байна.

Хичээлийн хоцрогдол арилгах төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөнд дүүргийн боловсролын хэлтсүүд, зөвлөлдөх багууд, сургууль, цэцэрлэгүүд, багш нар, заах аргын нэгдлүүд юу хийх вэ гэх зэргийг тодорхой заасан. Долоо хоног бүр судалгаа хийж, зорилт дэвшүүлж ажиллана. Цагаан сарын үеэр теле, цахим хичээлийн хамрагдалт муудсан. ЕБС-иуд орон нутгийн онцгой комисстойгоо зөвшилцөж, сургуулийн орчинд танхимаар давтлага өгөх эсэхээ шийднэ. Мөн теле хичээлийн чанар, үр дүнг сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэх, хоцрогдлыг арилгах тал дээр анхаарч ажиллана. Теле, цахим хичээлийн чанар үр дүнг сайжруулсан, сурлагын хоцрогдол арилгасан багш нарын туршлагыг дэлгэрүүлж урамшуулна.

Хөдөө орон нутагт ирэх гуравдугаар сарын 1-нээс танхимын сургалтууд эхлэх бол нийслэлд халдварын голомтуудаас шалтгаалж, танхимаар хичээллэх хуваарийг тодорхой болгоогүй.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.САНДАГСҮРЭН:

-Зургаа, долоон насны хүүхдүүд танхимд сууж, хичээлийнхээ суурь мэдлэгийг олж авах ёстой боловч гэртээ эцэг, эхтэйгээ ажиллаад өнгөрлөө. 1-12 ангийн хүүхдүүдийн насны онцлогоос шалтгаалж хүүхдүүдэд янз бүрийн асуудал гарсан байх. 12 дугаар анги төгсч буй хүүхдүүд дотооддоо өрсөлдөхөөс гадна гадаадын том сургуулиудад орохоор өрсөлдөнө. Эдгээр хүүхдүүд ч дэлхийн хэмжээний боловсрол эзэмших ёстой. Хүүхдүүдийн хичээлийн бус цагийг яаж ашиглах вэ гэдэг дээр хөтөлбөр гаргаж ажиллана. Мөн Ерөнхий сайдын дэвшүүлсэн өглөөний цагийг яаж ашиглах вэ? Хэд хэдэн газруудад өглөөний гудамжуудыг бий болгохоор яригдаж байна. Яагаад нар эрт мандаж байхад хотын амьдрал 09.00, 10.00 цагаас эхлээд байна вэ? Хүүхдүүд яагаад зун өглөө 06.00-09.00 хүртэлх цагийг ашиглаж чадахгүй байна вэ? Өглөөний гудамж төслөө хэрхэн сурагчдын боловсролд хандуулах вэ гэдэг асуудал яригдана.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Агуулгын алдагдал үүсч байгаа юу? Сурагчид танхимаар хичээллэхгүй, мөн цахим хичээлдээ үр дүн муутай оролцож байна. 

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.ГАНТУЛГА:

-Агуулгын алдагдал үүсч байна. Боловсролын хүрээлэнгээс өнгөрсөн хавар 47-53 хувийн агуулгын алдагдал үүсч байгааг мэдэгдсэн. Бага боловсрол дээр 142 цагийг танхимаар, 130 цагийг теле, цахимаар үзэж, 110 цагийн буюу 28.8 хувийн агуулгын алдагдал байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийтдээ 22.2 хувийн агуулгын алдагдал үүсээд байна.

-Нийслэлд танхимын хичээлээр алдсан агуулгыг нөхөх үү?

-Хоцрогдлыг арилгаж, шинэ агуулга үзэх тал дээр ажиллаж байсан. Одоо Боловсролын хүрээлэнгээс төлөвлөгөө гаргаж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж