БНСУ-ын виз мэдүүлэх газрыг нэмжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

БНСУ-ын виз мэдүүлэх газрыг нэмжээ

БНСУ-ын виз мэдүүлэхэд олон хүндрэлтэй асуудал гардаг байсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Хууль зүйн яамны сайдын тушаал гарч иргэдэд цагдаагийн тодорхойлолт гаргаж өгөхөөр болсон байна. Мөн Визний мэдүүлэг хүлээн авдаг “Паспорт интернэшнл”, “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”, “Бридж Хан-Монлау” гэсэн гурван байгууллага иргэдэд үйлчилдэг байсан бол энэ удаад дөрвөн байгууллага нэмэгдсэн нь иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй болгожээ. Шинээр нэмэгдсэн байгууллагууд:

Чингис тур
Байрлал: Сүхбаатар дүүрэг, Чингис тур компанийн 2 давхар
Утас: (+976)9916-6177, (+976)11-32-1770
Цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-12:30, 13:30-18:00

Монгол Намшин ХХК
Байрлал: Хан-Уул дүүрэг, Ажилчдын соёлын ордрны баруун талд (Ez-visa&tour), 19-р хороолол
Утас: (+976)7014-3332, (+976)9462-0000
Цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-18:00, Бямба: 10:00-15:00

GH&F
Байрлал: Баянгол дүүрэг, Бэкду таун 59 байр 303 тоот (10 хороолол MK колонкын хойно)
Утас: (+976)7722-7700, (+976)7722-7744
Цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-18:00

Монгол ньюс ХХК
Байрлал: Чингэлтэй дүүрэг, Монгол ньюс ххк-ны байр 1 давхарт
Утас: 321989
Цагийн хуваарь: Даваа-Баасан: 09:00-18:00

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж