ЗТЯ-ныхан дугуй хөлөглөнө

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

ЗТЯ-ныхан дугуй хөлөглөнө

Монгол Улс дугуйн замгүй ч Зам, тээврийн яамны зарим ажилчид урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан унадаг дугуйгаар ажилдаа ирэхээр болжээ.

Тум яамны гадаа дугуйн зогсоол байгуулахаар ажил эхэлсэн бөгөөд эко унаа хөлөглөх хүсэлтэй ажилтнуудад зориулсан хувцас солих өрөөг ч гаргахаар болсон байна. Энэ асууддыг ажил хэрэг болгох үүднээс ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлага, хууль эрх зүйн газрын дарга Н.Ганибал, Авто тээврийн үндэсний төвийн дарга Н.Пунцаг хариуцан ажиллаж байна.

Дашрамд дуулгахад унадаг дугуйг тээврийн бусад хэрэгсэлтэй адил хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах талаар бодлогын баримт бичиг, мастер төлөвлөгөө боловсруулахаар болсон байна. Эхний ээлжинд 120 мянгатын уулзвараас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл, Нарны зам дагуу дугуйн зам байгуулахаар ЗТЯ төлвөлжээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж