АН-ын бүлгийн хурал эхэллээ | News.MN

АН-ын бүлгийн хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн хурал эхэллээ

УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 12.00 цагт Их тэнгэрийн аманд хуралдахаар тов зарлаад байсан ч цагаасаа хоцорч эхэллээ.

Учир нь, Буянт-Ухаа цогцолборт нийслэлийн АН баяраа тэмдэглэж байна. Энэхүү баярын арга хэмжээнд АН-ын бүлгийн зарим гишүүд оролцохоор очсон тул хуралдаан бага зэрэг хойшилжээ.

Өнөөдрийн хурлаар АН-д үүсэн талцалаа ярилцахаас гадна 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ярилцахаар төлөвлөөд буй юм байна.

Т.НОМИН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2016-04-09 103.26.193.228

АН-ын баяр юмуу Нийслэлчүүдийн хаврын баяр юмуу. Бат-Үүл ээ чи хариулаадах

Avatar

Зочин 2016-04-09 59.153.115.42

төрийн ажлыг булагнаад, бултуулаад, булингартуулж байна уу үгүй юу. ардчилалыг ч яасан хү-чиндэх юм дөө. хүн байсан бол өдийд арьс яс болсоон.

Avatar

зочин 2016-04-09 103.26.195.177

Муусайн шаарууд хуйвалдах гэж байгаан бүгдээрээ тонил

Avatar

РАВДАН 2016-04-09 202.70.46.219

ЯААГ ҮНЭН! ДООР БИЧСЭН НӨХӨР ҮНЭНИЙГ Л БИЧЖЭЭ! ТӨРИЙН АЖИЛ ТӨРЛИЙН АЖИЛ БОЛЖЭЭ! ЭНЭ УЛСАД ЁС ЖУРАМ ГЭЖ ҮГҮЙ БОЛЖЭЭ! РАВДАН БИ ХҮРТЭЛ МОДОН ХАШААНДАА ЭСГИЙ ГЭРТЭЭ ТӨРИЙН ХЭРЭГ ШИЙДЭЖ БОЛОХ ЮМ БАЙНА ДОО! АЯА АРДЧИЛЛЫН БУЯААН ГЭЖ!

Avatar

irgen 2016-04-09 103.26.194.246

УИХ-ын бүлэг төрийн ордонд л хуралдах ёстой доо. Хаа хамаагүй их тэнгэрт хуралдаж байгаа нь төрийн ажлыг төрлийн ажил болгож байгаа хэлбэр шүү дээ. Ийм хурлаас зарчмын шийдвэр гаргахгүй зөвхөн хуйвалдаан хувийн шийдвэр л гарна даа. Төрийн ажлыг зарчмынх нь дагуу хэзээ хийж сурах гарууд вэ энэ АН

Avatar

Зочин 2016-04-09 103.23.51.1

Монголын эдийн засаг дэлхийн хамгийн том эдийн засаг байсан… Нийтэлсэн: 2015-10-30 12:29:00 Японы Киотогын их сургуулийн түүх судлаач 16-н төрлийн хэлтэй Сугуяама Масаки,хүн төрөлхтөний түүхэнд анх удаа “дэлхийн тогтолцоо”(world system)-г Монголчууд бүтээсэн гэж дүгнэжээ. Монголын түүхийг судалхад Монгол, Орос, Перс, Араб, Хятад хэл мэдэх нь хангалтгүй гэж дэлхий дахинд сануулсан байдаг. Сугуяама Масаки, Монголын эзэнт гүрэн нь дэлхийн түүхэнд байгаагүй хамгын том эдийн засгийн тогтолцоотой байсан бөгөөд Монголын эзэнт гүрнийг хүн төрөлхтөний түүхэнд анх удаа тив алгассан, үндэстэн дамнасан эдийн засгийн хүчирхэг тогтолцоотой байсан бөгөөд цэрэг, дайн нь зөвхөн туслах үүрэгтэй байсан гэж дүгнэжээ. Монголын эзэнт гүрний үед дэлхийн хамгын том эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхдээ цэрэг дайны аргаар байлдан дагуулсан биш Монголын эзэнт гүрэнд бусад орнууд нэгдэн орсон байдаг. Учир нь Монголын эзэнт гүрэн “моралын эзэнт гүрэн” байсан гэж дүгнэсэн. “Хүчирхийлэл , алан хядлага, булаан дээрэмдэх, галдан шатаах замаар Монголын эзэнт гүрнийг байгуулсан” гэсэн Зөвлөлт, Араб, Хятад, Перс түүхчдийн дүгнэлтүүд үнэнд нийцэхгүйг анхааруулжээ. “Зөвлөлт” маягын нийгмийн шинжлэх ухааны судалгааны хэв маягаасаа Монголын сэхээтнүүд, түүхчдийг салах хэрэгтэйг бас сануулсан байдаг. Монголын эзэнт гүрнийг байгуулах үед Монголчуудын нийт хүн ам нэг сая хүрэхгүй байхад дэлхийн эх газрын 16 хувийг хамарсан 250 сая гаруй хүн төрөлхтөний энх тайван, хөгжлийг удирдаж байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн Монгол улсын хүн ам гурван сая гарчихаад байхад яагаад Монголчууд ядуу буурайгаар дуудуулж ,дэлхийн шившиг болно вэ? Учир нь тодорхой шүү дээ: Монголын төрийг удирдаж байгаа хүмүүсийн хүсэл нь дэндүү өчүүхэн, эмээлээс өндөр уул хардаггүй, эхнэр хүүхдээс нь өөр ертөнц байхгүй тийм л авилгачдаас бүрдсэнээс болж Монгол улс “улс төрийн хямрал”-д орж байна. Үүний учир шалтгааныг олон газраас эрэх хэрэггүй өчүүхэн “гарууд”-ыг бэлдээд байгаа боловсролын тогтолцоондоо байгаа юм. Монголын өнөөдрийн ясли цэцэрлэгээс эхлэн их дээд сургуульд моралын мэдлэг олгодоггүй нь манай Монгол үндэстний гамшиг. Монголчуудын эдийн засгийг дахин дэлхийн хамгын том эдийн засаг болгох боломж бий. Монголын боловсролын тогтолцоо дэлхийн шинжлэх ухаан, инженерчлэл , санхүүгийн удирдагчдыг бэлдэх тогтолцоонд шилжсэн нөхцөлд дэлхийн хамгын том эдийн засагтай үндэстэн болох боломж бий. Тухайлбал, 15 сая хүрэхгүй хүн амтай Еврейчүүд дэлхийн шинжлэх ухаан, санхүүг удирдаж байгаа нь тэдний боловсролын тогтолцооны нууц юм. GDP/Gross Domestic Product– Дотоодын Нийт Бүтээгдэхүүн/, GNP /Gross National Product – Үндэсний Нийт Бүтээгдэхүүн/ гэсэн хоёр тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого хэрэгжсэнээр Монгол дэлхийн хамгын том эдийн засгийг үүсгэж болно. GDP нь улсын дотоодын эдийн засгийн чадавхыг тодорхойлдог. GNP нь өрөөл бусад орнуудын GDP дахь эзлэх Монголын эдийн засгийн чадавхыг тодорхойлдог. GNP-г хөгжүүлснээр дэлхийн хэмжээнд үндсэний аюулгүй байдлын тогтолцоо бүрдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч түүнд тохирсон боловсон хүчнүүдийг бэлдэх шаардлага гарна. Хэрэв бид GNP-г дэлхийн түвшинд хөгжүүлж эхэлвэл тухайн аж ахуйн нэгж, хувь хүнийг монголын төр хамгаалах шаардлага гарна шүү. 8-н сая гаруй хүн амтай Швейцарь улсын GDP нь 689 тэрбум ам доллар хүрдэг. Дэлхийн бусад оронуудын GDP–д эзлэх GPN нь тодорхой биш байгаа боловч Швейцарь улсын үндэстэн дамансан корпорацад ажилладаг бусад орнуудын ажилчидын тоо нь 30 сая байдаг. Монгол улс төвийг сахих үзэл баримтлалыг үндэсний хөгжлийн стартеги болгож хүн төрөлхтөний үнэт зүйл болох шинжлэх ухааны “оффшор зон”-уудыг Монголд хөгжүүлж, дэлхийн санхүүгийн төв болон хөгжиснөөр Монгол үндэстэн хамгын хүчирхэг инновацын, санхүүгийн үндэстэн болох нь тодорхой. Швейцарь улсад 1600 хүн тутамд нэг Банк оногддог учир Монгол улс дэлхийн санхүүгийн төв болохын тулд дэлхийн шилдэг 5–н их сургуульд “Их хэмжээний санхүү”-гийн чиглэлээр “дэлхийн цараатай удирдагч”-дыг олныг бэлдэх хэрэгтэй. С.Тулга

Avatar

ахахаха 2016-04-09 103.57.94.158

урдах амлалт биелэхгүй байхад дараагийн амлалтаар ч яах юм билээдээ

Avatar

Зочин 2016-04-09 49.0.204.56

Их тэнгэрээс өөр газар олдохгүй хэцүү байх шиг байна

Avatar

Зочин 2016-04-09 49.0.204.56

Бат-үүл Улаанбаатарын хаврыг нийслэлын АН-ынх, Сайханбилэг Монголын малыг ардчилсан намынх болгочихлоо одоо үлдэх юм байна уу

Avatar

Зочин 2016-04-09 103.26.193.104

Женкогийн өрийг та нар дундаасаа цуглуулж төлж Гашуунсухайтын ТЗ-ыг дуусгана гэснүү. Төсвийг мөнгөнөөс нэмж битгий гаргаарай Зоригтоо. Майдарыг нь дуудлага худалдаанд оруул.

Avatar

Зочин 2016-04-09 103.229.121.2

25 ЖИЛ ГАЛЗУУ СОЛИОТОЙ ЮМ ШИГ ЯВЖ ИРЛЭЭ ОДОО БОЛНО

Avatar

З.Энхболд энэ удаа зүгээр л огцорчих хэрэгтэй. 2016-04-09 49.173.8.35

Энэ удаагийн коммунист МАН-ын тавьж байгаа шаардлага болон үндэслэлүүд бараг л 60% нь бодит үндэслэлтэй шаардлагууд байна, үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ удаа З.Энхболд нь Женко, А.Гансүх, Л.Эрдэнэчимэг нарын ятгалганд орж нийт АН-ыг шахаанд оруулах хэрэггүй, зүгээр л огцорчих хэрэгтэй. З.Энхболд та манай АН-ын цорын ганц ухаантан биш, энэ удаа МАН-ын шаардлагыг нь хүлээгээд авах хэрэгтэй байна.

Avatar

З.Энхболдыг өмөөрөхгүй. 2016-04-09 49.173.8.35

З.Энхболдыг өмөөрөхгүй. Женко, А.Гансүх, Л.Эрдэнэчимэг, Гарамгуайбаатар нар, З.Энхболдыг өмөөрч магадгүй тэр бол болохгүй.

Avatar

Зочин 2016-04-09 59.153.115.42

өр хийхгүй, өөрсдөө идэхгүй, бусдад /харийханд/ идүүлэхгүй хүнийг сонгоно. нэг муу ү-хсэн хувийн дунд сургуулиуд нь 7-20 саяар жилд сургана гээд солиорч байгаа тэрэнд нь ноён солиотууд нь сургаж байхад юун шударга ёс, тэр муу Гантөмөр гээд худлаа царайлсан юм болиоч ээ. эд нар өөрсдөө хувийн сургууль, дээд сургууль байгуулчихаад ингэж эргүүтдэг гэсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж