АН-ын бүлгийн хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн хурал эхэллээ

УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 12.00 цагт Их тэнгэрийн аманд хуралдахаар тов зарлаад байсан ч цагаасаа хоцорч эхэллээ.

Учир нь, Буянт-Ухаа цогцолборт нийслэлийн АН баяраа тэмдэглэж байна. Энэхүү баярын арга хэмжээнд АН-ын бүлгийн зарим гишүүд оролцохоор очсон тул хуралдаан бага зэрэг хойшилжээ.

Өнөөдрийн хурлаар АН-д үүсэн талцалаа ярилцахаас гадна 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ярилцахаар төлөвлөөд буй юм байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж