Газар нутгийн маргаанаас үүдэлтэй зөрчил сэдэрсэн Уулын Карабахд сөргөлдөгч талууд амиа алдсан хүмүүсийнхээ тоог гаргахаар хэсэг хугацаанд чимээгүй байдал зарласан талаар Азербайжаны Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Сөргөлдөгч талууд баасан гаригт 14.00-17.00 хооронд чимээгүй байдал зарлахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон Олон улсын улаан загалмай нийгэмлэг хичнээн хүн амиа алдаж, хэд нь шархдаж гэмтсэнийг тогтоосон гэнэ. Азербайжан, Арменийн сөргөлдөгч талууд өнгөрсөн долоо хоногт гал зогсоох хэлэлцээр байгуулсны дараа чимээгүй байдал зарласан байна.
Азербайжаны Батлан хамгаалах яам өмнө нь мэдээлснээр мөргөлдөөний үеэр Азербайжаны 31 байлдагч амиа алдсан аж.
Харин баасан гаригт Арменийн Батлан хамгаалах яам мэдээлэхдээ сөргөлдөөн дахин гарснаас хойш тус улсын армийн 44 байлдагч амиа алдсан гэнэ.
Хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабах БНУ-ын Москва дах төлөөлөгч мөргөлдөөний улмаас Арменийн 50 байлдагч амиа алдсан гэжээ.
Н.Энх