АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA”-гийн “Perseverance” сансрын станц өнгөрсөн долоо хоногт Ангараг гаригт амжилттай газардсан билээ. Уг станцыг газардуулсан улаан, цагаан өнгийн шүхрийн хээ нууц код агуулж байсныг цахим сүлжээ хэрэглэгчид тайлж чаджээ.
Тодруулбал, шүхэр дээрх улаан, цагаан өнгө хосолсон хээ бүхий “Dare mighty things” (Хүчирхэг зүйлсийн эсрэг эрслэн босох) хэмээх уриа үгийг “NASA” хоёртын тооллоор илэрхийлсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүхрийн төвийг тойрсон цагираг бүр нэг үг кодлосон бөгөөд улаан нь нэг, цагаан нь тэгийн тоог илэрхийлжээ. Үүнийг аравтын тоололд шилжүүлээд 64-ийг нэмэхэд тухайн үсгийн “ASCII” код гарч ирж байгаа аж.
Жишээ нь, долоон цагаан, нэг улааны араас хоёр цагаан судал байхад хоёртын тооллоор 0000000100 буюу дөрвийн тоо гарч ирэх ба үүн дээр 64-ийг нэмэхэд 68 дахь “ASCII” код буюу D үсэг гарч буй юм. Энэ мэтчилэн үсэг бүрийг дээрх аргаар бодож, "Dare mighty things" өгүүлбэрийг бүтээжээ.
“Dare mighty things” уриа үгийг “Perseverance” робот станцын төслийг хариуцдаг “NASA”-гийн “Jet Propulsion Laboratory” төвийн хананд бичсэн байдаг ба 1899 онд АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельт “Ямар ч ялалтгүй, ялагдалгүй амьдрахын оронд ялагдсан ч хамаагүй өөрөөсөө хүчирхэг зүйлсийн эсрэг эрслэн зогсох хэрэгтэй” хэмээн хэлснээс хойш алдартай хэллэг болжээ.
Эх сурвалж: THE GUARDIAN
Зочин 2021-02-24 50.226.17.66
юун "Хүчирхэг зүйлсийн эсрэг эрслэн босох" вэ, " Агуу зүйлсийг Зоргил (ж хий)" гэсэн байна Лүмпэн минь
Зочин 2021-02-24 185.220.102.251
!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
сэнгээ 2021-02-24 139.5.217.187
тэмүүлэлгүй доромж амьд үхдэл мэт урт удаан хугацааны турш зууралдаж амьдарснаас гал цогтойгоор цөөхөн жил амьдарсан нь хавьгүй зөв гэж үзнэ
gfg 2021-02-24 64.119.27.101
Ялах ялагдлаас ангид амар амгаланд орших ДОРНОДЫН МЭРГЭН УХААНААС эсрэг буюу ЗЭРЛЭГ САКСА ҮЗЭЛ гэж энэ дээ!!!
Зочин 2021-02-24 202.179.26.153
Хэцүү зорилго тавиад түүнийхээ төлөө тэмц л гэсэн утга шт. Тэрнээс хэн нэгнийг ялах тухай биш.
Д 2021-02-24 66.181.161.66
Эцсийн эцэст хэн ч юуг ч өөрчилж чадахгүй, бүх юм тогтмол,
Байдаг л зүйлүүд байж л байгаа,
123 2021-02-24 66.181.161.36
Тэгвэл чи сармагчин байх байлаа. Харин ч эсрэгээрээ юуг ч өөрчилж чадна аа гэж байна. Хамгийн хүчтэй гэж бодож байсан зүйл чинь хамгийн хүчтэй нь биш байж болно. Хамгийн зөв гэж бодсон зүйл чинь хамгийн зөв нь биш байж болно.