“NASA”-ийн хөлгийн шүхэр дээрх нууц кодыг тайлжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

“NASA”-ийн хөлгийн шүхэр дээрх нууц кодыг тайлжээ

“NASA”-ийн хөлгийн шүхэр дээрх нууц кодыг тайлжээ

АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA”-гийн “Perseverance” сансрын станц өнгөрсөн долоо хоногт Ангараг гаригт амжилттай газардсан билээ. Уг станцыг газардуулсан улаан, цагаан өнгийн шүхрийн хээ нууц код агуулж байсныг цахим сүлжээ хэрэглэгчид тайлж чаджээ.

Тодруулбал, шүхэр дээрх улаан, цагаан өнгө хосолсон хээ бүхий “Dare mighty things” (Хүчирхэг зүйлсийн эсрэг эрслэн босох) хэмээх уриа үгийг “NASA” хоёртын тооллоор илэрхийлсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүхрийн төвийг тойрсон цагираг бүр нэг үг кодлосон бөгөөд улаан нь нэг, цагаан нь тэгийн тоог илэрхийлжээ. Үүнийг аравтын тоололд шилжүүлээд 64-ийг нэмэхэд тухайн үсгийн “ASCII” код гарч ирж байгаа аж.

Жишээ нь, долоон цагаан, нэг улааны араас хоёр цагаан судал байхад хоёртын тооллоор 0000000100 буюу дөрвийн тоо гарч ирэх ба үүн дээр 64-ийг нэмэхэд 68 дахь “ASCII” код буюу D үсэг гарч буй юм. Энэ мэтчилэн үсэг бүрийг дээрх аргаар бодож, "Dare mighty things" өгүүлбэрийг бүтээжээ.

“Dare mighty things” уриа үгийг “Perseverance” робот станцын төслийг хариуцдаг “NASA”-гийн “Jet Propulsion Laboratory” төвийн хананд бичсэн байдаг ба 1899 онд АНУ-ын Ерөнхийлөгч Теодор Рузвельт “Ямар ч ялалтгүй, ялагдалгүй амьдрахын оронд ялагдсан ч хамаагүй өөрөөсөө хүчирхэг зүйлсийн эсрэг эрслэн зогсох хэрэгтэй” хэмээн хэлснээс хойш алдартай хэллэг болжээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж