ОХУ-ын Екатеринбург хотноо болж буй Ерөнхий боловсролын сургуулиудын дунд болдог “Кэс баскет” тэмцээнд Монголын хөвгүүдийн баг амжилттай оролцож байна. Манай эрэгтэй баг “В” хэсэгт хоёр хожил, нэг хожигдолтойгоор хэсгээ тэргүүлэн шилдэг дөрөвт үлджээ. Тэд өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтыг хийнэ.
Тус тэмцээнд ОХУ-ын мужуудаас шалгарсан 15, Монголын нэг баг эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөж байна. Эрэгтэй баг хэсэгтээ хоёр хожил авснаар шилдэг дөрөвт үлдсэн бол эмэгтэй баг 15-р байрт оржээ. Мөн тэмцээний үеэр болсон ур чадварын тэмцээнд н.Намуунаа гуравдугаар байрыг эзэлсэн байна.
Энэхүү тэмцээний мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР