Италид хөрсний нуранги болж, 200 шарил ил гарч иржээ | News.MN

Италид хөрсний нуранги болж, 200 шарил ил гарч иржээ

Италид хөрсний нуранги болж, 200 шарил ил гарч иржээ

Италид хөрсний нуранги болж, 200 шарил ил гарч иржээ

Италийн Женуа хотын ойролцоох тосгоны оршуулгын газарт өчигдөр (2021.2.23) хөрсний нуранги үүсч, алдартай жуулчны баазын дэргэд хэдэн зуун шарил ил гарч, зарим нь далайд алдагджээ.

Шарилууд тосгоны умард хэсгийн далайн эргийн хавцлаас ойролцоогоор 50м доош унасан бөгөөд ихэнх авс нь чулуун дээр унаснаас болж хагарч эвдэрсэн байна. Хөрсний нурангид туугдан ил гарсан, хавцлаас унасан, далайд алдагдсан шарилуудыг “аврахаар” Камогли тосгоны гал сөнөөгч, аврагч нар шаргуу ажиллаж байгаа аж.

Одоогийн байдлаар далайд унасан 200 гаруй шарилаас цөөхнийг нь бүрэн бүтэн гаргаж авчээ. Нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр далайд унасан, хагарч, гэмтсэн шарилуудын зураг шуугиан тарьж байгаа аж.

Ийнхүү хөрсний нуранги болсон нь сүүлийн үед тус нутгийг дайран өнгөрсөн хэд хэдэн хүчтэй шуурганаас үүдсэн хэмээн мэргэжлийнхэн таамаглажээ. Гэвч түүнээс гадна нутгийн прокурорууд оршуулгын газрын ойролцоо барьж байсан барилгынхныг шалгаж эхэлсэн байна. Учир нь зарим эх сурвалжууд барилга барих үйл явц хөрс нурахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэмээн үзжээ.

Эрх баригчдын зүгээс бүрэн бүтэн гаргаж авсан шарилуудад ДНХ-ийн шинжилгээ хийн, хэн гэдгийг нь тогтоох бөгөөд болсон явдлаас үүдэн ойр дотны хүмүүсийнхээ шарилыг алдсан гэр бүлүүдэд тусламж олгохоо амлажээ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-02-24 202.179.26.124

махчин акулууд бэлэн хоолтой болж дээ

Avatar

Зочин 2021-02-24 202.126.90.134

Ereg deer oorshuulgyn gazar zavaarsan yum be, hun ihedsen delhiin uhegsdiig bugdiig n chandarlaval taarna, yaaj bhgui bolgomoor yum be dee!

Avatar

Зочин 2021-02-24 203.91.115.52

Женуа биш Камогли хот.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж