Эрүүл мэндийн яамнаас Сovid-19-ийн эсрэг вакцины талаар мэдээлэл өглөө.
Анагаах ухааны их доктор Д.МАНДАХНАРАН:
-Монгол Улсад хэрэглэгдэхээр төлөвлөж, яаралтай журмаар батлагдсан дөрвөн төрлийн вакцин байна. Нэгдүгээрт, АНУ, ХБНГУ-ын хамтын бүтээл болох арилжааны нэр нь "Компоненты". Мэдээллийн РНХ-д суурилсан, шинэ үеийн вакцин. Энэ нь хүний биед орж вирусийн сертингийн уургийн мэдээллийг уншиж, дархлаа тогтолцоонд таниулж, дархлааны хариу урвал үзүүлэн дархлаа тогтоодог. Шинжлэх ухаанаар батлагдсан мэдээллээр энэхүү вакцин нь мутац үүсгэх аюулгүй. Одоогоор хүний амь нас эрсдээгүй, гаж нөлөө багатай, үр дүн өндөр учраас ДЭМБ-аар баталгаажсан.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсын Оксфордын их сургууль, мөн Шведийн вант улсын хамтарсан "Астразенека" компаниудын хамтын бүтээл болох ЧАдОкс1 гэх зөөгч адиновируст суурилсан вакцин. Энэхүү вакцин нь хүний биед булчингийн эсэд халдварлаж, дархлал тогтооход оролцно. Эдгээр вакцинууд нь өндөр үр дүнтэй болох нь тогтоогдсон, вакцин хийлгэсэн 100 хүн тутмын 90-ээс дээш хувьд нь идэвхтэй хамгаалах бүхий дархлаа тогтсон гэсэн судалгааны анхдагч үр дүнг үзүүлээд байгаа юм.Дараагийн вакцин бол ОХУ-ын спутник В вакцин адиновируст суурилсан. Мэдээллийн РНХ-д суурилсан, эсрэг биеийн урвал үзүүлж дархлал тогтоодог.
БНХАУ-ын "Синофарм" компанийн бүтээл болох вакцин нь идэвхгүй, өвчин үүсгэх чадваргүй Сovid-19 вирусийг хүний биед тарьснаар дархлал тогтоох байдлаар оролцдог. Аюулт өвчний үед вакцины хүчээр өвчний тархалтыг зогсоох боломж бидэнд гарч ирлээ. Иймд иргэд та бүхэн вакциндаа идэвхтэй хамрагдаарай.
ЭМЯ-аас Covid-19-ийн эсрэг вакцины талаар мэдээлэл өгч байна
ЭМЯ-аас Covid-19-ийн эсрэг вакцины талаар мэдээлэл өгч байна
Posted by News.mn on Tuesday, February 23, 2021
Холбоотой мэдээ