“Монголоо аваръя” хөдөлгөөнийхөн жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

“Монголоо аваръя” хөдөлгөөнийхөн жагсаж байна

Өнөөдөр Хэлмэгдэгсэдийн хөшөөний урд "Монголоо аваръя" хөдөлгөөнийхөн майхантай жагсаал хийж байна. Энэхүү жагсаалаар дамжуулан төсвийн алдагдал 1 их наяд төгрөгт хүрсэн, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байгаа шүүмжилэхийг хүсчээ.

Өнгөрсөн сард 1845 иргэн орон тооны цомхтголд орсон байна. Харин 767 иргэн байгууллага нь татан буугдсаны улмаас болж ажилгүй болоод байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн өмнөхөөс 6 хувиар нэмэгдэж, Засгийн газрын өр 3,6 тэрбум ам.долларт хүрч нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн учраас энэхүү жагсаалыг хийж байна гэж “Монголоо аваръя хөдөлгөөн”-ийнхөн хэллээ.

Т.НОМИН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж