Филиппин вакцин авахын тулд Британи, Германд сувилагч нараа санал болгожээ

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Филиппин вакцин авахын тулд Британи, Германд сувилагч нараа санал болгожээ

Филиппин вакцин авахын тулд Британи, Германд сувилагч нараа санал болгожээ
FILE PHOTO: Filipino workers, including nurses applying to work in United Kingdom, attend a lecture at a review center for the International English Language Testing System or IELTS in Manila, Philippines, April 2, 2019. REUTERS/Eloisa Lopez

Хэрвээ Британи, Герман хоёр улс саналыг нь хүлээн авч, хангалттай тооны вакцин тусламжаар илгээвэл сувилагч голдуу хэдэн мянган эрүүл мэндийн ажилтнаар хариу барихад бэлэн байгаагаа Филиппиний дээд албан тушаалтан өчигдөр (2021.02.23) мэдэгджээ.

Азийн орнууд дундаа хамгийн олон халдварын тохиолдол бүртгэсэн орон нь Филиппин билээ. Тус улс эрүүл мэндийн ажилчдаа гадаадад ажил эрхлэхийг хориглохоо больсон ч жилд 5000-аас дээш эрүүл мэндийн салбарын ажилтан гадаад явуулахгүй байх хязгаар тогтоосон юм.

Филиппиний Хөдөлмөрийн яамны олон улсын харилцааны товчооны захирал Алис Висперасын хэлснээр Филиппин гадаад улсуудаас вакцин авахын тулд дээрх хязгаарыг цуцлахад бэлэн байгаа аж.

Хилийн чанадад ажилладаг филиппинчүүдийн ихэнхийг сувилагч нар эзэлдэг бөгөөд улсынхаа эдийн засагт жилд 30 тэрбум ам.доллар оруулдаг аж.

Нэгдсэн Вант улс дэлхийд Covid19-ийн нас баралтаараа зургаад бичигдэж, эдийн засгийн хямралд өртөж байгаа юм. Харин Герман тус жагсаалтын аравдугаарт бичигдэж буй. Тус хоёр оронд нийлээд 23 сая орчим хүн халдвар авсан байна.

Филиппинд ойрын хугацаанд нийт 108 сая иргэнийхээ 70 сая насанд хүрэгчээ вакцинжуулах зайлшгүй шаардлага тулгараад буй. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Филиппинд одоогийн байдлаар Хятадын тусламжаар ирсэн вакцинуудыг ашиглан, энэ долоо хоногт вакцинжуулалтаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

Нийт иргэдээ бүрэн вакцинжуулахад Филиппинд 148 сая тун вакцин хэрэгтэй. Харин Нэгдсэн вант улс, Герман улсууд дээрх саналд одоохондоо хариу өгөөгүй байгаа аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж