БНСУ-ын сургуульд суралцах “D-2” ангиллын виз олгох түр журам

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

БНСУ-ын сургуульд суралцах “D-2” ангиллын виз олгох түр журам

БНСУ-ын сургуульд суралцах “D-2” ангиллын виз олгох түр журам
БНСУ-ын Хууль зүйн яамнаас Covid-19 цар тахлын улмаас нутаг буцах хугацаа нь хойшлогдсон, тодорхойгүй байгаа дараах гадаад иргэдийн их, дээд сургуульд суралцах “D-2” ангиллын виз авах хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс гуравдугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авч шийдвэрлэх түр журам гаргасан байна.
БНСУ-ын их, дээд сургуульд суралцах боломжтой “D-2” ангиллын виз авах хүсэлтийг дараах иргэд гаргах боломжтой. Үүнд:
  1. 2021 оны нэгдүгээр улиралд эхлэх хичээлийн жилд суралцахаар их, дээд сургуульд элсэж, суралцах эрхээ авсан иргэд.
  2. 2020 оны хоёрдугаар улирлын хичээлээс чөлөө авч, 2021 оны нэгдүгээр улиралд тухайн суралцаж байсан сургуульдаа эргэн суралцах хүсэлт гаргаж, суралцах эрхээ авсан иргэд тус тус хамаарна.
Дараах нөхцөлүүдийн аль нэг нь байгаа тохиолдолд түр журмын хүрээнд виз олгохоос татгалзана. Үүнд:
  1. Оршин суух хугацаа сунгахаас татгалзсан тухай мэдэгдэх хуудас авсан эсхүл БНСУ-ын “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай” хуулийн дагуу хилээр гарах мэдэгдэл авсан.
  2. Одоо мөрдөгдөж буй журмын дагуу “D-2” ангиллын виз рүү “D-3”, “E-9”, “E-10”, “G-1” ангиллын визтэй иргэд ангилал өөрчлөх боломжгүй.
  3. Өмнө суралцах хугацаанд хичээлдээ бүрэн хамраагүй зэрэг суралцах виз олгохоос татгалзах үндэслэл болох зөрчил гаргасан зэрэг болно.
Түр журамтай холбоотой нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын ХЗЯ-ны тусгай дугаар “1345” болон www.hikorea.go.kr цахим хуудсаас авна уу.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж