“Бид амжилт, алдаагаа шүүн хэлэлцэж байна” гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

“Бид амжилт, алдаагаа шүүн хэлэлцэж байна” гэв

“Улаанбаатарын хавар” нийслэлийн Ардчилсан намын баяр өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байна. Баярын арга хэмжээндээ намын 7000 гаруй гишүүн иржээ. Ингээд УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгнээс хүргэж байна. 

“Бид амжилт алдаа оноогоо шүүн хэлэлцэж байна. АН 2012 онд нийслэлд үнэмлэхүй, орон нутагт 12 аймагт олонх болсон нь иргэд бидэнд итгэсний илрэл юм. АН ухрагч биш санаачлагч, үргэлж анхдагч байж ирсэн. АН-ын санаачилж ирсэн олон ажлаас ганц жишээ татъя. Манай нам эрх барьж байх үедээ орон сууцны ипотекийн зээлийн найман хувийн хүүтэй зээлийг олгож, өнгөрсөн хугацаанд 78 мянган иргэнд зээл олгоод байна. Улс, нийслэлийн түүхэнд олон ажлыг эхлүүлж чадлаа. 2013-2015 онд АН-ын олонх болсон үед маш олон км автозам тавьж, өргөтгөл хийжээ. Энэ нь өнгөрсөн хугацаанаас дөрөв дахин бага хугацаанд 4 дахин их ажлыг хийсэн гэсэн үг юм” гэжээ.

Т.НЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж