Гэрлэх санал тавиад үхэх шахжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.09-нд нийтлэгдсэн

Гэрлэх санал тавиад үхэх шахжээ

АНУ-ын Калифорни мужийн нэгэн иргэн, залуу эр найз бүсгүйдээ гэрлэх санал тавих гэж байгаад амиа алдах дөхжээ. Калифорнийн Морро Рок уулын орой дээр гарч, гэрлэх санал тавьсныхаа дараа залуу хаднаас хальтирч, газраас 24 метрийн өндөр хавцгай дээр арай ядан тогтож байжээ.

Найз бүсгүй нь гэрлэхийг зөвшөөрч, залуугийн зорилго биелсэн боловч нисдэг тэргээр аврагчдыг дуудахаас өөр аргагүй болсон гэнэ.

Залуу санаанд оромгүй гэрлэх санал тавьж чадсан ч нисдэг тэрэг болон бусад зардлыг төлөхийг Морро Бэй хотын цагдаагийн газраас шаардсан байна.

Н.Энх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж