ЭМЯ: 32 хүнээс Сovid-19 илэрлээ | News.MN

ЭМЯ: 32 хүнээс Сovid-19 илэрлээ

ЭМЯ: 32 хүнээс Сovid-19 илэрлээ

ЭМЯ: 32 хүнээс Сovid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.02.24) Covid-19-ийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Дорноговь, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораториудад хоёрдугаар сарын 23-нд нийт 26058 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд үлдсэн хүмүүсийн шинжилгээг хийхэд есөн хүний шинжилгээнд вирус  илэрч, нийт 131 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 59 тохиолдол нь анхны шинжилгээгээр батлагдсан. Харин ойрын хавьтал болох 72 хүнээс вирус илэрсэн.

Улаанбаатар хотод нийт 1914 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 2240 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 64 хүн эдгэрч, гэртээ гарсан. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2755  болсон. Үүнээс эдгэрсэн 2070 буюу 75.1 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 670 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 69, хөнгөн 593 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 186 хүн эмчлүүлж байгаагийн нэг нь маш хүнд байна. Цэргийн  төв эмнэлэгт 187 хүн эмчлүүлж буйгаас маш хүнд хүн нэг байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 291 хүн эмчлүүлж буй.

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал сүүлийн хоёр хоногт 116 тохиолдлоор нэмэгдэж, 812 хүн болж, хоёрдогч хавьтлын тоо 96-гаар нэмэгдэж, 1502 болсон байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг дүүргээр нь танилцуулбал, Баянгол дүүрэгт гурав, Баянзүрх дүүрэгт 10, Сүхбаатарт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт ес, Чингэлтэй дүүрэгт хоёр тохиолдол тус тус бүртгэгдсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд Баянзүрх дүүргийн 5, 6, 12 хороонд шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Сүүлийн үед гэр бүлийн хүрээнд халдвар тархаж, шинэ голомт үүсгэсэн тохиолдол 30 гаруй боллоо. Тийм учраас халдвар тархах эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулъя. Иргэд халдвар авахгүй юм шиг гадуур олноор явж, золголт хийж, амны хаалтаа зүүхгүй байна. Дэлхийн аль ч улс оронд цар тахлыг устгаагүй байгаа.

“ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ Ч ХӨХҮҮЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ХАМРАГДАНА”

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

-Цар тахлын эсрэг вакциныг дэлхий дахинд хийгээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 95 улсад 213 сая хүн тун вакцин хэрэглэсэн. Өдөрт дунджаар 6.11 сая хүн вакцинд хамрагдаж байна. Цар тахлын эсрэг вакцины гол зорилго бол нэгдүгээрт, Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, тархалт, эндэгдлийг бууруулах, хүндрэлийг багасгах зорилгын хүрээнд хийж байна. Цар тахлын эсрэг вакциныг Израиль улс нийт хүн амын 70-80 хувь, АНУ-д хүн амынхаа 50-60 хувь, Их Британи улс дархлаажуулалтыг сайн хийж байна. Үүний үр дүн эхнээсээ гарч, өвчлөлийн тоо буурч, эмнэлгийн орны тоо багассан. Тийм учраас ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээгээр Covid-19-ийн тархалт 22-25 хувиар буурч байна гэсэн.

Монгол Улс өчигдөр Энэтхэг улсын “Serum” үйлдвэрийн “AstraZeneca” вакциныг хийж эхэлсэн. Энэ нь цар тахлын эсрэг дархлаа тогтоох зорилготой. Мөн 18 наснаас дээш хүмүүст хийх бөгөөд нэг хүн тун нь 0.5 мл, нэг флакод 10 хүн тунгаар савлагдсан. Вакцин нь өнгөгүй, шингэн суспензыг гарын шууд тарьж байгаа. Вакцин болгон үйлдвэрийн заалттай. Дэлхийн дархлаажуулалтын зөвлөмжийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын голомтод ажиллаж буй албан хаагчид, ахмад настан, архаг хууч өвчтэй иргэдэд хийнэ.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс гэвэл Covid-19-ийн талаар мэдээлэлтэй байх ёстой. Эмчийн үзлэгт орж, вакцин хийлгэсний дараа 30 минут хяналтад байна. Дулаан хувцаслах, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх, вакцинжуулалт хамрагдахдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих хэрэгтэй.

Вакцины эсрэг заалттай хүмүүст тухайн вакцины найрлагад орсон бодисоос харшилтай хүн, ялангуяа эм, антибиотекийн харшилтай хүмүүст аль болох хийхгүй байх, өмнө нь ямар товлолын дагуу хийж буй 11 вакцины төрөлд хүчтэй харшил өгч байсан хүн хийлгэхгүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан, мэдрэлийн үрэвслийн хам шинжтэй хүмүүс, 38.5-аас дээш халуунтай, дархлал дутмагшилтай, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байсан хүмүүс, хавдрын эмчилгээ, цитостатик эм хэрэглэж буй хүн, жирэмсэн эмэгтэй хүн вакцин хийлгэхгүй. Гэхдээ хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно.

Вакцин тарьсны дараа тарьсан хэсгийг хөндөхгүй, дулаан хувцаслах, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах, халуурч, ханиалгавал 119 дугаарт хандах, боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уутаар жин тавихгүй байх, давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэхгүй.

“ХАЛДВАРТАЙ ИРГЭДИЙГ ДӨРӨВ ДӨРВӨӨР НЬ НЭГ ӨРӨӨНД ТУСГААРЛАЖ БАЙНА”

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

А.Амбасэлмаа: -Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг долоо хоног тусгаарлаж байна. Энэ шийдвэр үргэлжилнэ. Эхний болон хоёр дахь удаагийн шинжилгээ авч, вирус илэрвэл тэр хүнийг эмнэлэгт тусгаарлана. Гурав дахь шинжилгээг гэрийн ажиглалтад байхад нь нийслэлийн Эрүүл мэндийн газраас авч байна.

ХӨСҮТ-д дэлхийн бусад орны жишгээр ижил эмнэлзүйн шинж тэмдэгтэй иргэдийг нэг өрөөнд байлгаж байгаа. Иргэдийг ихэвчлэн дөрөв, дөрвөөр нь тусгаарлаж байна. Зарим тохиолдолд зургаан хүн нэг өрөөнд байгаа. Цар тахлын эсрэг эмчилгээг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уулын эх хүүхдийн 300 ортой эмнэлэгт стандартын дагуу хийж байна. Вирусийн эсрэг дархлаа сэргээх эмчилгээ хийж, хүндэрсэн тохиолдолд антибиотик хэрэглэж байна.

 

 

 

 

 

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Tuesday, February 23, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-24 185.220.102.251

>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-24 192.82.77.223

Орос вакцинаас бусад нь эргэлзээтэй.

Avatar

Зочин 2021-02-24 202.126.90.134

Udur bolgon 30-r nemegdeed buuhgui bna

Avatar

Зочин 2021-02-24 66.181.186.198

Массын дундаас илэрсэн 9 нь аль дүүрэг, хорооных вэ гэдг ийг яагаад мэдээлэхгүй байна вэ??? Иргэд шинэ голомтын байршлыг мэдсэний үндсэн дээр өөрийгөө сэргийлэн хамгаалах ёстой шүү дээ!!

Avatar

Зочин 2021-02-24 202.21.108.234

УБ-т сургууль, цэцэрлэгийн багш нарын вакцинжуулалтыг яаралтай эхлүүлмээр байна. Синофарм вакциныг 50 сая хүнд хийсэн, үр дүн сайн гарсан байна. Заавал ДЭМБ-н зөвшөөрлийг хүлээж ороод ирсэн вакцинаа хий дэмий хадгалах байх уу. Цаг, хугацаа чухал. Сургууль, цэцэрлэгүүдээ эртхэн нээмээр байна.

Avatar

Зочин 2021-02-24 192.82.73.182

Энэ бас л эмнэлэгтээ хүмүүс нь халдвар аваад байгаа юм уу, дээд тал нь 10 хоногт бүх юм нь тодорхой болсон байх ёстой. Амбасэлмаа эвчийн халдвар голомт яасан дуусдаггүй юм бэээ?

Avatar

Зочин 2021-02-24 66.181.180.66

Ажлаа хийж байгаа хүнд яагаад ийм бүдүүлэг хандана вэ ….Хандлагаа өөрчил Зөв бай ….Шүүмжилж болно гэхдээ бүдүүлэг үг хэллэг бүү хэрэглэ …

Avatar

Зочин 2021-02-24 103.57.95.132

Хэдэн хунд вакцин хийснээ одор бур зарлах хэрэгтэй Дарга нар вакцин хийлгэж байгаа бол нууцлах аргагуй юм даа 11 цагийн мэдээлэлээр ард тумэн сонсохыг хусч байна.

Avatar

Зочин 2021-02-24 139.5.217.185

ambqselmaa avgai dandaa hudlaa hucnaj baih yumzailaacnee

Avatar

Зочин 2021-02-24 103.10.22.40

Thhh dandaa hudlaa hun amitan ailgah gesen zorilgotoi mass d zoriulj yridag hun

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж