Илон Маск нэг хоногийн дотор 30 тэрбумыг алджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Илон Маск нэг хоногийн дотор 30 тэрбумыг алджээ

Илон Маск нэг хоногийн дотор 30 тэрбумыг алджээ

Tesla, Space X компаниудын үүсгэн байгуулагч, захирал Илон Маск сүүлийн 24 цаг хүрэхгүй хугацаанд 30 тэрбум орчим ам.доллар алдсанаар дэлхийн хамгийн баян хүн байхаа больжээ.

Дэлхийн толгой баячуудын жагсаалтаас харахад Маскын нийт хөрөнгө 183 тэрбум ам.доллар болон багасч, Amazon компанийн үүсгэн байгуулагч 186 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жефф Безосын ард буюу хоёрдугаарт бичигдэх болжээ.

Маск ийнхүү богино хугацаанд маш их мөнгө алдсан нь энэ долоо хоногийн эхээр Tesla компанийн хувьцааны үнэ огцом унасантай холбоотой аж. Цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компанийн хувьцааны үнэ энэ долоо хоногийн эхэнд буюу хоёрдугаар сарын 22-нд 8.5 хувь, 23-нд 13 хувиар буурсан байна.

Түүнчлэн Маск маш их хөрөнгийг криптовалютад зарцуулснаар цаашид Tesla компанийн хувьцааны үнэ Bitcoin цахим валютын хэлбэлзэлтэй шууд хамааралтай болж байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Tesla 1.5 тэрбум ам.доллартай тэнцэхүйц цахим валют худалдан авчээ. Харьцуулж үзвэл энэ нь Tesla компанийн нийт хөрөнгийн 3 хувь нь цахим валют болсон гэсэн үг юм.

Эх сурвалж: WRAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХахаХаха
19
ХарамсалтайХарамсалтай
18
ТэнэглэлТэнэглэл
15
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж