Жи-Драгон "Blackpink"-ийн Женни нар үерхдэг

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Жи-Драгон "Blackpink"-ийн Женни нар үерхдэг

Жи-Драгон "Blackpink"-ийн Женни нар үерхдэг

Өмнөд Солонгосын алдарт "Big bang" хамтлагийн ахлагч Жи-Драгон охидын  "Black pink" хамтлагийн дуучин Женни нар болзож байгааг "Dispatch" сэтгүүлд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд үерхээд нэг жил болсон ба Женнигийн ээж нь тэдний үерхлийг дэмждэг гэнэ.

Жи-Драгон, Женни нарын харъяалагддаг "YG Entertainment"-аас "Бид энэ мэдээллийг батлах боломжгүй. Учир нь энэ бол айдолуудын хувийн амьдрал" хэмээн мэдэгджээ . Тус энтертайнмент айдолуудыг хоорондоо үерхэхийг хориглодоггүй.

Жи-Драгон өдгөө 32 настай бол Женни 25-тай юм.

"Dispatch" сэтгүүл К-поп оддын болзож, үерхэж буй мэдээллийг хамгийн түрүүнд, баттай мэдээлдэгээрээ алдартай. Тус сэтгүүл энэ 2021 оны эхний өдөр Хён Бин, Сон И Жин нарын үерхлийг зарласан нь дараа нь батлагдсан билээ.

Эх сурвалж: ALLKPOP, DISPATCH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
14
ХөөрхөнХөөрхөн
13
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
11
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж