Өмнөд Солонгосын алдарт "Big bang" хамтлагийн ахлагч Жи-Драгон охидын "Black pink" хамтлагийн дуучин Женни нар болзож байгааг "Dispatch" сэтгүүлд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд үерхээд нэг жил болсон ба Женнигийн ээж нь тэдний үерхлийг дэмждэг гэнэ.
Жи-Драгон, Женни нарын харъяалагддаг "YG Entertainment"-аас "Бид энэ мэдээллийг батлах боломжгүй. Учир нь энэ бол айдолуудын хувийн амьдрал" хэмээн мэдэгджээ . Тус энтертайнмент айдолуудыг хоорондоо үерхэхийг хориглодоггүй.
Жи-Драгон өдгөө 32 настай бол Женни 25-тай юм.
"Dispatch" сэтгүүл К-поп оддын болзож, үерхэж буй мэдээллийг хамгийн түрүүнд, баттай мэдээлдэгээрээ алдартай. Тус сэтгүүл энэ 2021 оны эхний өдөр Хён Бин, Сон И Жин нарын үерхлийг зарласан нь дараа нь батлагдсан билээ.
Эх сурвалж: ALLKPOP, DISPATCH
Холбоотой мэдээ