Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх гуравдугаар сард бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тус холбоо “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд шинэлэг хэлбэрийн барилдаан зохион байгуулах аж.
Уг төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан 2021 оны гуравдугаар сарын 14-ний Ням гаригт Монгол бөхийн өргөөнд болно. Барилдах улсын харцага цолтой бөхчүүд хоёрдугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт Монгол бөхийн өргөөнд барилдааны техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирнэ үү.
Эх сурвалж: МҮБХ