Орон нутгийн сургууль, цэцэрлэг ирэх сарын 1-нээс хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сургууль, цэцэрлэг ирэх сарын 1-нээс хичээллэнэ

Орон нутгийн сургууль, цэцэрлэг ирэх сарын 1-нээс хичээллэнэ

НЭМЭЛТ: 12.50

ОРОН НУТАГ ДАХЬ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖ, МСҮТ ХИЧЭЭЛЛЭХГҮЙ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар орон нутгийн сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ.  Тодруулбал, аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулах бөгөөд хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хичээллэхгүй юм байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛЬ ИРЭХ САРЫН 10, ЦЭЦЭРЛЭГ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ

Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэхээр бэлтгэлээ хангасан байна. Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болов.

Мөн Засгийн газрын хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго-1 орон сууцны хороолол, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барих зэрэг томоохон төслийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасан бол Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг нэг жилээр сунгахаар болов. Хэлэлцээрийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан байна.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.24/ болж байна. Хуралдаанаар “Бүх шатны боловсролын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” засгийн газрын тогтоолын төслийг Боловсрол, шинжлэх ухааны сайд танилцуулж, хэлэлцүүлж байгаа юм байна. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд хөдөө орон нутгийн  цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг ирэх сарын 1-ээс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Харин нийслэлд хичээл, сургалтын үйл ажиллагааг шат дараатай нээх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж