Тайгер Вүдс автомашины осолд оржээ

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Тайгер Вүдс автомашины осолд оржээ

АНУ-ын мэргэжлийн гольфчин Тайгер Вүдс өчигдөр өглөө хагалгаанд оржээ. Тэрбээр АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо автомашинтай явж байгаад онхолдож, хоёр хөлдөө олон тооны гэмтэл авсан байна. Осол гарахад Тайгер Вүдс хурдтай явж байсан хэмээн албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Гал сөнөөгчид гольфын 15 удаагийн аварга Тайгер Вүдсийг осолдсон автомашинаас татан гаргаж, эмнэлэгт хүргэсэн аж. Өдгөө 45 настай тэрбээр “Harbor-UCLA” эрүүл мэндийн төвд хүргэгдэж, хагалгаанд оржээ.

Тайгер Вүдс өмнө нь 2009 оны арваннэгдүгээр сард автомашины осолд орж байв.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж