Өмнөговьд хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ | News.MN

Өмнөговьд хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговьд хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговьд хоёр удаа хүчтэй газар хөдөлжээ

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хоног (2021.02.23)-т бүртгэгдсэн мэдээллийг тоймлон хүргэе.


  • Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн Хөх толгой гэдэг газарт өчигдөр өглөө 07.47 цагийн үед 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас ямар нэг хохирол учраагүй, иргэдэд чичирхийлэл сулхан мэдрэгдсэн. Эхний хөдлөлтийн дараахан мөн аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Улаан бут гэдэг газарт 09.41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Аймгийн ЗДТГ-аас мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй ажээ.
  • Говь-Алтай аймгийн Шарга суманд зам тээврийн ослоор хоёр хүн амиа алдсан байна. Ховд аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас Жаргалант сумын харьяат, 56 настай эмэгтэй О, 26 настай эрэгтэй Б нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, амиа алдсан байсныг Онцгой байдлын алба хаагчид гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-24 185.220.102.251

>>>>>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-24 192.82.78.63

crown mashin n ooroo oorteigoo morgoldsimu haishain

Avatar

Зочин 2021-02-24 103.80.210.183

газар яагаад хөдлөв. уурхайн тэсрэлт хийж байна уу?

Avatar

Зочин 2021-02-24 66.181.161.64

Эргүү сэтгүүлч Хоёр машин газар хөдлөлтөөс болж мөргөлдөв гэх нэлдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж