Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж НҮБ-ын хуралд оролцож, илтгэл тавив

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж НҮБ-ын хуралд оролцож, илтгэл тавив

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж НҮБ-ын хуралд оролцож, илтгэл тавив

НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн дээд түвшний 46 дугаар хуралдаан өчигдөр (2021.02.23) цахимаар зохион байгуулагдлаа. Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж оролцож, илтгэл тавилаа. Уг хуралдааныг НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн ерөнхийлөгч хатагтай Назхат Шамийм Кнан удирдаж, Дээд Комиссар хатагтай Мишель Бачелет нээж үг хэлсэн юм.

 

Тэрбээр дээрх уулзалтад тавьсан илтгэлдээ Монгол Улс хэрхэн цаазын ялгүй орон болсон талаарх туршлага, сургамжаас хуваалцлаа. Цаазын ялгүй орон болоход улс төрийн хүсэл зориг, манлайлал ба итгэл үнэмшил, олон улсын дэмжлэг гэсэн гурван зүйл хамгийн чухал болохыг тэр онцлов. Мөн Монгол Улс цаазын ялаас татгалзсан ч хүчирхийллийн гэмт хэрэг өсөөгүй гэдгийг тэр онцлон тэмдэглээд цаашид энэ статусаа хадгалж үлдэх нь чухал болохыг дурдав.

Түүнчлэн зарим улс орнуудад цаазаар авах ялыг сэргээх аюул заналхийлж байгааг дурдаад, түүнийг таслан зогсоохын тулд олон улсын хамтын нийгэмлэгүүд, иргэний нийгэм, хүний эрхийн байгууллагууд нягт хамтран ажиллах ёстойг онцолсон юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд 2018 онд ICDP (International Commission against the Death Penalty) Цаазаар авах ялын эсрэг Олон Улсын комиссын комиссар болж байсан билээ.

Эх сурвалж: UN.ORG

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж