ОХУ-ын Барнауль хотын амьтны хүрээлэнгийн бар дуулж буй мэт сонин дуу гаргадаг байна. Тус амьтны хүрээлэнгийн тайлбараас харахад, Шерхан нэртэй тус бар бамбар байхаасаа л ийм дуу чимээ гаргадаг байжээ.
Тус бар хоолойны авьяас чадвараа ашиглан, ээжийнхээ анхаарлыг татахыг хичээдэг байсан аж. Шерхан 2020 оны зургадугаар сард Барнаулын амьтны хүрээлэнд төрсөн дөрвөн барын нэг юм байна.
Эх сурвалж: YAHOO, FONTANKA
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ