“Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг гала тоглолтод оролцож, "Амьдрал чамд хайртай" дууг дуулжээ.
Эх орноо сахин хамгаалагчдын өдөрт зориулсан уг тоглолтыг Москвагийн цагаар 21.20 цагт, Улаанбаатарын цагаар энэ сарын 24-ний 02.20 цагт “Первый канал ОРТ” сувгаар шууд дамжуулсан байна.
Тэрбээр өнгөрөгч арваннэгдүгээр сарын 26, 27, 28-нд "Корпорейт конвеншн центр"-ын концертын танхимд “Монгол сонгодог-4” тоглолтоо хийхээр төлөвлөсөн боловч хөл хорионы улмаас хойшлогдсон юм.
Дуучин Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ. Тухайн үед багшийнхаа амилуулсан дууг дэлхийн тайзнаа эгшиглүүлж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байсан удаатай. Өнгөрсөн 2018 онд "Авьяаслаг монголчууд" шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байв.
Түүнийг ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны "Гавьяаны төлөө" медалиар шагнасан байна.
Монгол Улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар Кремлийн ордонд зохион байгуулсан оросын цэргийн баярт зориулсан хүндэтгэлийн тогтолтод "Амьдрал чамд хайртай" дууг дуулжээ. Уран бүтээлчдээ өндөр амжилт хүсье. 2021.02.23
Posted by Bayanzul Zagarjav on Tuesday, February 23, 2021
А.СҮРЭН
Холбоотой мэдээ