Банкуудад 200 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгов

Хуучирсан мэдээ: 2021.02.24-нд нийтлэгдсэн

Банкуудад 200 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгов

Банкуудад 200 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгов

Монголбанкнаас хоёрдугаар сарын 22-ны өдөр Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн, Богд, Капитрон, Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгов.

Санхүүжилтээр банкууд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон уул уурхайн бус экспортлогчдод 10.5 хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээл олгох юм. Өнгөрсөн улирлын 230 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 20 мянга орчим ажилтантай 1536 аж ахуйн нэгжид зээл болгон олгожээ.

Төв банкны мөнгөний бодлогын хороо цаашид репо санхүүжилтийн хэмжээг Мөнгөний бодлогын зорилтод нийцүүлэн шийдвэрлэнэ. Засгийн газраас эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хүрээнд хоёр их наяд орчим төгрөгийг репо санхүүжилтээр олгох боломжтой гэж тооцоолсон билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж